Цэвэрлэх байгууламж барих тендер зарлажээ

Дэлхийн банк нь өөрийн гишүүн орны Засгийн газарт тэдгээрийн сургууль, эрүүл мэндийн төвүүдэд хөрөнгө оруулалт хийх, ус цахилгаанаар хангах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр гүйцэтгэж буй ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, дэлхийн томоохон хөрөнгө санхүүжилт, мэдлэгийн эх үүсвэр билээ.

Тэгвэл энэ удаа Дэлхийн банкнаас Монгол Улсад цэвэрлэх байгууламж барих тендер зарлажээ.

Тендерт Казакстан, Лаос, Вьетнам, Солонгос зэрэг хэд хэдэн улс оролцсоноос энэ салбартаа туршлагатай БНСУ шалгарч “ПиПи” төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Уг төсөл нь гурван үе шаттай, таван гол төсөлтэй бөгөөд нэг жилийн хугацаанд хэрэгжинэ. Тэгвэл төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа шинжилгээ хийж, төслийг боловсруулахаар “KPMG” компаний Терранс Тей Яанг, “Dasan” компаний Квон Хиок Жо зэрэг төлөөлөгчид хүрэлцэн ирж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригтой өчигдөр уулзлаа.

Н.Пунцаг


URL:

Сэтгэгдэл бичих