Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан

b4aceabe29a88bf347c0a370f8a307c8992dd672Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн төв хэсгээр бороо, хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр дулаахан салхи шуургатай байна.

2018 оны 04 дүгээр сарын 27-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос зарим үед 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 17 цагт 22 хэм, 20 цагт 17 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 27-ны 20 цагаас 04-р дүгээр сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар сэрүүсч 8-13 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө сэрүүсч 10-15 хэм, нутгийн өмнөд шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм  дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Дундговийн нутгаар сэрүүсч 15-20 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө сэрүүсч 9-11 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 1-нд зүүн аймгуудын нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 29, 30-нд говь талын нутгаар, 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө,Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар дулаарна.

 


URL:

Нэр: New Autopilot Money Machine Огноо: 3 February 2019

You should check this out…

Here are some absolutely unrelated web sites to ours, on the other hand, just take a second to visit …

Нэр: Earn Money with Twitter Огноо: 5 February 2019

You must see this website …

We came across a cool web-site that you simply might appreciate visiting …

Нэр: کادو تولد Огноо: 17 February 2019

hello there and thank you for your information – I’ve certainly picked up something new from right here. I did however expertise a few technical points using this web site, as I experienced to reload the web site lots of times previous to I could get it to load properly. I had been wondering if your hosting is OK? Not that I’m complaining, but slow loading instances times will often affect your placement in google and can damage your quality score if advertising and marketing with Adwords. Anyway I am adding this RSS to my email and can look out for a lot more of your respective interesting content. Ensure that you update this again soon..
کادو تولد https://www.instagram.com/p/BsbDibmHtQY/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.