С.Ламбаа сайд “зодуулах” шахжээ

УИХ-ын сонгуульд тойрог наймаалцах бизнес цагаас цагт хүрээ тэлдэг. Мөнгө нь багтаж шингэхээ байсан баячууд хэтэвч нимгэн улс төрчдийг мөнгөөр зодож тойргийг нь авдаг нь гэм биш зан. Өнгөрсөн сонгуулиар тойргийн ханш 100-гаад сая төгрөгөөр яригддаг байв. Нэгэнт мөнгөний өрсөлдөөн болох нь ойлгомжтой талбарт насаараа төрд зүтгэсэн “төрийн хар хүн” хүч хүрэхгүй нь тодорхой тул өгсөн хэдийг нь дуугуйхан аваад тойргоо өгчихдөг. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд мөнгөтэй ч тойрог олдохгүй зовж яваа хөрөнгөтнүүд гудмаар дүүрэн байгаа. Тэд тойргийн ханшийг тэрбумаас эхэлж дуугарч байгаа сурагтай. Тэрүүхэндээ өөрийгөө болгочихдог ЭМ-ийн сайд С.Ламбааг мөнгөөр “зодохыг” завдагчид олон байгаа аж. Тухайлбал намынх нь нэг залуу тэрбум төгрөгөөр тойргоо өгөхийг санал болгон сандрааж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих