Албан тушаал нь хэзээ ч солигддоггүй Монголын цор ганц Ерөнхийлөгч

21451d396f5bd5a303f8e5cd6344fc86Монголд хоёр л Ерөнхийлөгч байна, үүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, нөгөө нь Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч гэх хошин яриа нэг хэсэг нэлээд гарч байсан.

Тэгвэл энэхүү хоёр эрхэмийн нэг бол “Дижитал” хамтлагийн анхлагч Баавар буюу Батбаяр билээ. Тэрбээр тус холбоог өдийг хүртэл л толгойлж байгаа байх. Ямартаа ч хип хоп холбооны ерөнхийлөгч солигдолоо гэж хип хопчид ярихгүй байгааг бодоход. Тэгвэл мөнхийн ерөнхийлөгч тэрбээр 15 гаруй жилийн өмнө нэг иймэрхүү л нөхөр байжээ. Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг шиг хип хопчид энэ зургаа хараад хуучны дурсамж нь бодогдож л байгаа биз дээ.

Дижитал хамтлагийн тоглолтын хэвлэлийн бага хуралд тус хамтлаг гишүүд болон тухайн үед хүүхдийн дунд одоогийн хэллэгээр од болж байсан БобиДи хүү ч хамт тууж явна. БобиДи хүү одоо бол 27 настай том оо эр болсон гэнэ шүү.


URL:

Сэтгэгдэл бичих