Ц.Нямдорж: С.Зориг, М.Зэнээ, О.Дашбалбар нар амьдралынхаа сүүлийн жилүүдэд над шиг байдалд орж байсан

20135

Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн тухайгаа мэдээллээ. Тагнаж, чагнах үйл ажиллагааг Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн захиалгаар хийсэн мэт мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар өнөөдөр сэтгүүлчид Ц.Нямдорж сайдаас тодрууллаа.

Таныг хууль хяналтынханд нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнах үүрэг өгсөн гэх мэдээлэл байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

Би сэтгүүлчийг тагнаж, чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй. Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж ийм зүйл хийж байгаа. Та нар намайг тагнаж байсан болохоос би та нарыг тагнаж, сэтгүүлчдэд гомдол гаргаж байсан удаагүй. Энэ бол зориудаар зохион байгуулж буй улс төрийн үйл ажиллагаа.

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ямар балиар үйл ажиллагаа явагдсаныг би баримтаар дэлгэн мэдээлэл хийсэн. Хүний цогцсыг айлын хашаанд аваачиж хаясан гэдгийг ярьж эхэлснээс хойш намайг ер амраахаа больсон. Үүнтэй холбоотойгоор айлган сүрдүүлэх үйл ажиллагааг эх захгүй хийж байна. Үүний цаана цөөн хэдэн хүн бий. Өөрсдийн муу муухайг далдлах гэсэн үндсэн санаа юм.

Та энэ асуудлыг прокурорын газарт тавьсан уу?

Үгүй. Машины дугуй руу буудсан гэдэг нь ямар учиртай юм, юу яригдаад байгаа юм энэ талаар судалж, хэвлэлийнхэн үнэн зөв мэдээлэл өгөөрэй гэж цагдаагийнханд хэлсэн.

Хамгийн харамсалтай нь манай цагдаагийн нэг албан хаагч бурхан болсон. Эрүүгийн цагдаагийн газрын дарга залуу Солонгост хүнд хагалгаанд ороод байхад тэр залууг хардаж, хэрэг үүсгэсэн. Тэр залуу Монголд ирээд хоёр хоноод тархиндаа цус харваж нас барсан. Ингэж л айлган сүрдүүлдэг.

Тэр залуугийн нэрийг өнөөдөр тараасан гүтгэлэгтээ оруулсан байна лээ. Ер нь аймшигтай юм болж байна шүү. Уржигдар АТГ Л.Болдыг, өчигдөр Ж.Батзанданг дуудаж байцаалаа. Өнөөдөр ийм зүйл хийж байна. Үүний цаана Нямдорж байгаа л гэж харуулах гэсэн хэрэг.

Гүтгээд байгаа гэсэн хүмүүсийн нэрийг хэлж болох уу?

Цаг нь болохоор хэлнэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар та хоёрыг огцруулах саналаа АН-ын бүлэг тавилаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

Сая чуулган дээр би АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай энэ тухай жаахан марзан байдлаар ярьж байгаад гарч ирлээ. “Чи Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах тогтоолд гарын үсэг зурсан байдаг. Тэрийг чинь би шалгасан байдаг. Одоо чи намайг огцруулах асуудлыг тавьдаг нь ёсзүйтэй юм уу?” гэх утгаар.

Эрдэнэтийн асуудал дээр 49 хувийнхны тэвчээр нь барагдаж байх шиг байна. Өдрөөс өдөрт ийм зүйлүүд гарч ирээд байна. Миний хүүхэд нэг жаахан бизнес хийдэг юм л даа. Тэр материалыг нь 2017 оны нэгдүгээр сард хууль бусаар татаж авсан байсан.

Надаар, миний танил хүмүүсээр оролдож байна. Сэтгэл зүйн асар их дарамтад байлгах гэж бодож байна. Зориг амьд сэрүүндээ иймэрхүү байдалд бүтэн жил амьдарсан юм. Дашбалбар, дараа нь талийгаач Зэнээ бурхан болохынхоо өмнөх жилүүдэд яг ийм байдалтайгаар хэдэн жил амьдарсан юм. Тэгэхээр тэр байдал над дээр ирж байга юм болов уу гэж бодогдож байна шүү гэв.

source: gogo.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 30 April 2018

ямар аймаар юм бэ яанаа сайдаа Сайдыг айлгаж байгаа юм чинь хэцүү л юм болох нь дээ

Нэр: Irgen Огноо: 1 May 2018

Tegeed buruu zyil hiigeegyi bol yundaa aigaad bgaan? Buruu zyil hiisen bol shalguulaad heregee hyleegeed shiitgelee avaad yavna biz Uuruur yahiin Hulu zyin saidaa?

Нэр: Z Огноо: 1 May 2018

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ.

Нэр: Z Огноо: 1 May 2018

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ БАДАМЖУНАЙ, Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ.

Нэр: Z Огноо: 1 May 2018

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ БАДАМЖУНАЙ, Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ СТАНДАРТ БАНКНЫ БАРЬЦААНД ТАВЬСАН ГЭХ АСУУДАЛД Ш.БАТХҮҮ ӨӨРӨӨ ХУУРАМЧ ГАРЫН ҮСГҮҮДИЙГ ЗУРЖ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭЖ, МОНГОЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, ОЛОН УЛСЫН АРБИТРИЙН ШҮҮХЭЭР ТОГТООГДООД БАЙХАД АЖЛАА ЗОХИХ ЁСООР ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХОРИОД БАЙГАА НЬ ЦААНАА УЛС ТӨРИЙН АГУУЛГАТАЙ, ЯВУУЛГА ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ Л ХАРАГДААД БАЙХ ЮМ. МОНГОЛД МАФИЙН ШИНЖТЭЙ УЛС ТӨРИЙН БҮЛЭГЛЭЛ БИЙ БОЛСОН НЬ НЭГЭНТ ТОДОРХОЙ. ДЭЭРХ ХҮМҮҮСҮҮД БОЛОН ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛЖ БАЙГАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ШУРГАЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ НЭН ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ ТОГТООН ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХИЙГ АРД ТҮМЭН ШААРДАЖ, ХҮЛЭЭЖ БАЙНА. ЭНЭ НИЙГЭМД ШУДАРГА ЁС ГЭЖ БАЙНА УУ? ШУДАРГА ЁС ТОГТООХ ГЭЖ БАЙГАА БОЛ МОНГОЛЫН ТӨР ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШУРГАЛСАН БОЛОН МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ШУДАРГА ШҮҮХ ЦАГ БОЛЖЭЭ …..

Нэр: Z Огноо: 1 May 2018

Ж.Сүхбаатар: “Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас доромжлол амссаар байх болно. Нам дамжсан бас хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж доромжилж даврах вэ. Авлигачдад дайн зарлалаа гэдэг. Яагаад авлигын мафийн эзэд шоронд орохгүй байна. Тэгээд манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн…” гэжээ.
-Бадамжунай тэргүүтэй эрх мэдэлтнүүд солонгосчуудад 330 мянган га газар зарсан гэх боловч эл асуудлыг хэн ч тоогоогүй өнгөрүүлсэн юм
- Хотын фракцын толгойлогч М.Энхболдыг хөдөлгөгч хүч нь үргэлж Т.Бадамжунай байсаар ирсэн гэдэг

Нэр: гэрэл Огноо: 8 May 2018

Шударга шүүх байхгүй юм чинь яаж шүүх вэ дээ.санасны гарз биз.

Сэтгэгдэл бичих