Вьетнам иргэд манай улсад мансууруулах бодис тээвэрлэн иржээ

Энэ сарын 6-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн КL-867 онгоцоор манай улсад ирж, Чингис хаан нисэх онгоцны буудалд буусан зорчигчдын ачаа тээшийг гаалийн байцаагчид  шалгахад мансууруулах төрлийн эм бэлдмэлүүд илэрсэн байна. Вьетнам улсын хоёр иргэний тээшнээс илэрсэн дээрх мансууруулах үйлчилгээтэй эм бэлдмэлүүдийг хураан авчээ.

Тэдний тээшинд мансууруулах үйлчилгээтэй терпин кодеин гэх эм 50 ширхэг, кодеин парацетамол хэмээх бэлдмэл долоон капсул байсан аж. Мөн манай улсын хоёр иргэн мансууруулах төрлийн бодис хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тэднийг Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн бөгөөд тэднээс илрүүлсэн мансууруулах бодисыг Гаалийн төв лабораторит шинжилж байгаа аж.

mminfo


URL:

Сэтгэгдэл бичих