ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛ, ЭРҮҮЛ САРУУЛ УХААНААР Л ЭХ ОРОНЧОО ХАРУУЛЦГААЯ

20303

-
Оросоор сонин юу байна гэж асуухад нь хулгай л байх шив дээ гэх утгатай хариултыг өгсөн юм гэж уншиж байсан. Тэрүүн шиг монголд юу их байна вэ гэвэл эх орончид л их байна.
-
Хужаагаар айлгасан эсвэл хужаагаас айсан эх орончид. Хужаад нь сул газар зөндөө байна аа, тэд нарын ихэнх нь зөөлөн дулаан уур амьсгалтай, дэд бүтэц сайтай, халуун хүйтэн устай, тав тухтай урд хэсэгтээ амьдардаг юм байна аа гээд хүн амынх нь нягтралтай газрын зурагтай пост бичиж байсан.
-
Тэр ч байтугай өвөр монголд нь ч хүн амьдардаггүй үй түмэн сул газар байна аа. Тийм байтал тэд заавал чөтгөр ч тогтомгүй хүйтэрдэг, дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр тооцогддог улсад ирэх гэж үхэлдэх үү?
-
Газар л хэрэгтэй юм бол тэдэнд зөндөө байна. Газрын зургийг нь хар, хүн амын нягтралынх нь зургийг интернетээс хар. Гэтэл тэднийг энд л амьдрах гээд нойргүй хоноод байгаа гэлцэж бачимдах юм. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу.
-
Тэгж л их бухимдаад байгаа юм бол төв талбайдаа очоод жагсаач гэхээр олноороо очсон нь харагддаггүй.
-
Golglight гэж член агсныг машинтайгаа гэм зэмгүй давхиж явахад нь монгол эмэгтэй зайдалсан нэг муу өмхий хужаа гүйцэж ирээд зургийг нь дараад бичлэг хийчихэж гэнэ.
-
Тэрний өмнө өөрсдөө тэр хүн дээр очоод юу гэж ярьсан, яаж авирлаж аашилснаа хэлэхгүй байгаа юм.
-
Эрүүлээр бодох гэсэн хүнд бол нэг талын үзэл бодол болчихож байгаа хэрэг. Гэтэл багаар бодоход хоёр талын үзэл бодол оршиж байж дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.
-
Цаана нь нефтийн төхөөрөмж харагдаад байгаа харваас нефтийн үйлдвэрийн ойролцоо талбай байна гэж бодогдохоор газарт трактор унасан хэдэн хүн явж байна. Хятад гэнэ. Замын цагдаа нь бас хятад байсан гэнэ. Ингээд нэг л өглөө эзлэгдчихсэн аж, тэр аймаг.
Юутай их эмгэнэл, юутай их гаслан.
Тэр нь одоо хятадтай хамтарсан нефтийн ганцхан төсөл болох өнөө муу Дачин тамсаг нь л байлгүй дээ.
-
Оросын зохиолч Булгаковын Мастер Маргарита гэж ном бий. Тэр номын үйл явдал хавар эхэлдэг. Аажмаар уг номын ганц хоёр баатрын өвчин хавар хөдөлдөг болсон байдлаар өрнөдөг.
Тэрүүн шиг хаврын цагаар заавал тэгж олны өвчнийг хөдөлгөж яана вэ? Ашиг нь хэнд унах вэ? Шантаажчидад л унаж мэдэх биш үү?
-
Ихэнхийнх нь эх оронч сэтгэлийн хөдлөл нь удахгүй мартагдана шүү дээ. Наадмаар Хөвсгөлд оччихно. Намар бүр мартагдаад хүүхдийн хичээлийн хэрэгслийн үнэ өссөн буурсан тухай яриа болоод л явчихна шүү дээ. Өвөл бол бүр иччихнэ.
-
Хөхөө өвлийн хүйтэнд тэмцэл хийнэ гээд төв талбай дээр бээрч суух хүсэлтэй хүн тэдгээр олон шанага шанага эх орончдын дунд бараг байхгүй.
-
Тэгээд ч хөгжилд хүрсэн улс орнуудын төр хар массаа тэгүүлээгүй юм шиг байдаг. Жишээ нь, Өмнөд Солонгост гэхэд л өө, шибаал, энд нэг муу новшийн америк явж байна, зөвшөөрөлгүй ноосны үйлдэр барьчихаж, хулгайч чинь гүйцэж ирээд зураг дардаг байна шүү… гэх түүх тэнд гарч байгаагүй л байх гэж боддог.
-
Хар массаараа нийлж мэс заслыг хийдэггүй юм. Тэгвэл өвчтөн чинь цогцос болоод шатаах зуух руу орчихдог юм. Төрийг ч мөн адил, хар массаараа нийлж барих гэх хэрэггүй. Сонгуульт хугацаандаа л саналаа өгч төрөө барьцгаая.
-
Өнөөдөр Хятадын нисгэгчгүй онгоц нийслэлийн 3-4-р хорооллыг бөмбөгдчихөөд ариллаа. Дулмаа, Гочоо, Алтангэрэл, Балт болон бусад олон хүн цаг бусаар үхлээ… Одоо нуранги дороос цогцсыг нь ухаж гаргахаар ажиллаж байна… гэх яриа л хэзээ нэгэн цагт бүү гараг.
-
Хөрштэйгээ байлдах гээд байгаа юм уу, хаашаа юм бэ?
Байлддагтаа тулдаг юм бол бид байтугай орос, америк хоёр ч тэр хятадтай тийм ч амар дайтахгүй. Цөмийн зэвсэг, цэргийн тоо, техник технологи… гээд маш олон хүчин зүйлийг тэд бодно. Босоо америк, ДМНН орос зэрэг бүлгэмийнхний үгээр л лав хөдлөхгүй…
-
Бид энэ маягаараа их дальжигнаад байх юм бол нэг хөрштэйгээ дайны байдалд ч оршиж болох цаг ирж мэднэ шүү.
-
Сэрэлт киноний Лавлаа Даш гэж махан толгойт шиг уурын мунхгаар биш арга эв, ам хэлээрээ л аливаа асуудлыг шийдвэрлэхэд суралцацгаая.
-
2018-05-02


URL:

Сэтгэгдэл бичих