“НАЙРАМДАЛ”-ААР ХӨГЛӨГДСӨН АВЪЯАСТНУУД НЭГЭН ДЭЭВЭР ДОР ЧУУЛЛАА

1525675609_2Хүүхэд багачуудын нөхөрлөлийн хотхон, хүүхдийн гүрэнт улс хэмээн олноо алдаршсан Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолбор үүсэн байгуулагдсаныхаа түүхт  40 жилийн ойн босгон дээр  “Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд үе үеийн бүлгийн удирдагчид , рок, поп оддын хамтарсан хандивын тоглолтоо UB паласын концертын их танхимд 2018 оны 05-р сарын 06-ны өдөр амжилттайгаар зохион байгууллаа. Танхим дүүрэн халуун дулаан сэтгэлээр бялхсан үзэгчидтэй, Найрамдлаа  дэмжсэн, Найрамдалдаа хайртай , хүүхэд багачуудын сайн сайхны төлөө харамгүй сэтгэлээ зориулсан олон урлаг соёлын алдартнуудтай 3 цаг гаран үргэлжилсэн гайхалтай тоглолт боллоо. 100 гаруй үе үеийн бүлгийн удирдагчид , 40 гаруй уран бүтээлчид, хамтлаг дуучид оролцсон тус тоглолтын орлого хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн шинэчлэл, хүүхдийн амрах орчинг сайжруулахад зориулагдах болно.

URL:

Сэтгэгдэл бичих