НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ӨМЧ, ТАЛБАЙД ХАЛДСАН ЭТГЭЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ УУ

olloo_mn_1525746145_Untitled-1-4Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг, хашаа хайс, ургаа мод, ногоон зүлэг, замын гэрэлтүүлгийг эзэнгүй мэт ойлгодог иргэд олон бий.

Ялангуяа жолооч нар хайс хашлага мөргөчихөөд хэргийн газраас зугтаадаг. Уг нь дээрх өмчүүд эзэнтэй юм. Нийтийн өмч хөрөнгө гэсэн тодотголтой юм шүү. Учир нь нийтийн эзэмшлийн өмчид халдсан этгээдэд хариуцлага тооцдог, хохирол барагдуулдаг хууль эрхзүй нь байгаа ч хэрэгжилт нь бараг байдаггүй ажээ. Хулгайч “хоноцийн” сэтгэлгээгээр хандаж,  нийтийн өмчийг эвдэж сүйтгэсэн бол хариуцлагаас зугтааж, хохирол барагдуулахгүй байх боломжийг л эрж хайдаг гэнэ.

Энэ нь өөрийн өмч хөрөнгө биш болохоор хүнийх мэт орхидог хүмүүсийн үйлдэл юм даа. Жишээ нь, хоёр машин мөргөлдөж, улмаар хайс эвдэж сүйтгэсэн байлаа гэхэд хоёр жолооч машинынхаа гэмтлийг харж, хэн буруутай этгээд нь хохирлыг нь барагдуулахаас тэр мөргөж гэмтээсэн хайс хашлага хамаагүй мэт хандаж хаядаг. Уг нь  буруутай этгээд машины ч, хашлаганы ч хохирлыг нь барагдуулдаг байвал.
Уг нь Зөрчлийн тухай хуульд зааснаар нийтийн өмчийг машинаараа мөргөж, сүйтгэсэн этгээдийг 100-1.5 сая хүртэлх төгрөгөөр торгон жолоочийн онооноос нь тавыг хасдаг аж. Гэвч бодит байдал дээрээ хэрэгжилт муу байдаг гэнэ.

Хамгийн гол нь гэрчтэй, баримтай, замын цагдаад баригдсан тохиолдолд хариуцлагын асуудал яах аргагүй яригдана. Түүнээс ухамсар муутай жолооч нарын хаяад зугтаадаг талбар биш юмаа. Гэвч хэд хэдэн шалтгаанаар төлбөрөөс мултрах боломжтой. Жишээ нь төлбөрийн чадваргүй, согтуу явсан гэх мэт шалтгаанаар. Нөгөөтэйгүүр хотын захдуу камер байхгүй, цагдаа байхгүй газарт хайс хашаа мөргөчихөөд ослын газраас зугтаасан этгээдүүдийг олж тогтоож, араас нь нэхэж хохирлыг нь барагдуулах, төлүүлэх боломж байдаггүй гэнэ.

Хэдхэн хоногийн өмнө СХД-ийн нутаг дэвсгэр 32 дугаар байрны урд замын гэрлэн дохиог мөргөж сүйтгэж бүр унжуулж санжуулсан харагдав. Хэд хоног гэрлэн дохио ажиллахгүй, хагарсан гэрлүүд нь унжсан хэвээрээ байв. Тэр хавийнхны хэлж буйгаар ачаатай том машин мөргөж хагалсан гэх. Мөргөснөө ч мэдэхгүй яваад өгсөн гэх. Тэнд замын хөдөлгөөний камер байхгүй болохоор ямар машин дайраад явсныг нь мэдэх боломжгүй гэсэн юм.

Гэхдээ хариуцлагагүй олны хажууд хариуцлагатай ухамсартай иргэн цөөнгүй бий. Хэдэн сарын өмнө баруун аймгаас малын мах ачиж орж ирсэн иргэн Г нь СХД-ийн нутаг дэвсгэр 5 шарын цаана замын хашлага мөргөж сүйтгэжээ. Мөргөсөн шалтгаанаа цагдаад тайлбарлахдаа “Шөнөжин нойргүй явчихсан чинь үүргэлээд хашлага дайрснаа мэдсэнгүй” гэж үнэнээ хэлжээ. Ийнхүү осол гаргасан тохиолдолд нь акт тавьж үзлэг хийжээ. Мэдээж иргэн Г-ийн буруутай нь тогтоогдсон тул Нийслэлийн автозамын хөгжлийн газар хохирлоо барагдуулахаар болжээ. Тэрбээр хашаа мөргөж сүйтгэсэн гэж 800 мянган төгрөг Төрийн дансанд тушаахаар болсон юм даа.

Ер нь ажиглаад байхад согтуу жолооч нар л нийслэлийн өмчид их халддаг аж. Хурд хэтрүүлж яваад хайс хашлага мөргөх төдийгүй өөрийнхөө өмч хөрөнгө, эрүүл мэндийг ч давхар хохироодог.

Жолооч нарын буруутай үйлдлээс болж хайс хашлага мөргөж гэмтээсэн тохиолдолд хариуцлага тооцож чаддаг уу, хохирол барагдуулдаг уу гэсэн асуудлыг холбогдох албаныхнаас тодруулахад “Бараг л барагдуулдаггүй юм даа. Замын цагдаагийн газраас шалгаад өргөдөл гомдол гээд явахаар их цаг хугацаа ордог юм. Мөргөсөн этгээд хохирлоо барагдуултал 2-3 сар нөгөө газар нь онгорхой байдаг. Жишээ нь өнгөрсөн 2016 онд Энхтайваны гүүрний хашлагыг согтуу жолооч мөргөж гэрлийн шон унагасан ноцтой осол гаргасан даа. Гэвч энэ хашлагыг янзлахгүй байгаад байвал завсараар нь хүн унах, хүмүүс онгорхой газраар нь гарцгүй газраар гарч байгаад машинд дайруулах зэрэг эрсдэлтэй зүйл их байсан учраас Улаанбаатарын зам засвр ашиглалтын газар нөөц хөрөнгөөс зардал гаргаж тэр газрыг засварласан юм. Гэхдээ сүйтгэсэн бүхнийг засварлах боломжгүй л дээ.

Тухайлбал, өнгөрсөн онд нийслэлд осол гаргаж, нийтийн өмчийг сүйтгэсэн хэрнээ шаардлагатай төлбөрийг нөхөн төлөөгүй хэд хэдэн тохиолдол байна.

2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүрэг, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд 12 метр эгнээ тусгаарлах өндөр хайс дайрсан жолооч хохирол барагдуулаагүй.  Сонгинохайрхан дүүрэг, “Сүлжмэл”-ийн үйлдвэрийн автобусны буудлын 12 метр эгнээ тусгаарлах намхан хайс мөргөсөн жолооч хохирол барагдуулаагүй,

Баянзүрх дүүрэг 13 дугаар хороололд 4.5 метр явган хүний замыг тусгаарласан хайсыг дайрч, эвдэлсэн жолооч хохирлыг барагдуулаагүй,
“Бөхийн өргөө”-ний зүүн талд зургаан метр явган хүний зам тусгаарласан хайс дайрсан жолооч хохирлыг барагдуулаагүй,

“Сонсголон”-гийн замд  найман метр туузан хайс дайрсан жолооч  ослын газраас зугтааж, хохирлыг барагдуулаагүй,

Мөн оны арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө буюу жил орчмын өмнө “Энхтайван”-ы гүүрний  хашлагыг мөргөсөн согтуу жолооч хэрэг хүлээх чадваргүй гэдэг нь тогтоогджээ. Тиймээс тухайн жолооч одоо хүртэл машинаараа мөргөж, сүйтгэсэн гүүрний хашлагыг шинэчлэхэд зарцуулсан мөнгийг төлөөгүй өнгөрчээ. Гэх мэтчилэн хохирол барагдуулдаггүй юм байна.

Уг нь төвийн нийтийн  эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг, хашаа хайс, ургаа модыг дайрч, хугалж гэмтээвэл тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасдаг байх хэрэгтэй. Гэвч манайд бичиг