Нутгийн удирдлагын холбооны “агаарын барилга” хэнийх вэ?

aauDqDGoRXm33vC7noudУлсын нийслэл Улаанбаатар хотод нэг давхаргүй шууд хоёр давхараас эхэлдэг барилга баригдаж байна гэвэл та итгэх үү?

Сонирхолтой нь ийм барилга баригдаж эхэлсэн боловч олны хэл амны бай болонгуу түр ажлаа зогсоочихоод байгаа юм.

Нийслэлийн А зэрэглэлийн бүс буюу Сүхбаатарын талбайн баруун тал, Хангарьд ордны хойдд талд байгаа  хуучны хэв загвартай   модон байшин байдаг. Нэгэн цагт энэ байшинд  Монгол төрийн  төлөө зүтгэж явсан, 1930-1932 онд Монгол улсын 8 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан  Цэнгэлтийн Жигжигджав агсан амьдарч байжээ.

Тиймээс энэ байшины хувьд түүхийн дурсгалыг агуулсан Монголын түүхийн  үнэт өв гэсэн үг. Гэвч энэ байшин байрлаж байгаа газар нь олон хүний шуналыг хөдөлгөж байгаа нь нууц биш. Болдогсон бол хуучны энэ байшинг нурааж буулгаад шинэ барилга барихсан гэж  зарим нь бодож байгаа биз.

Энэ  байшинд өдгөө Нутгийн удирдлагын холбоо гэх ТББ байрладаг байна. Нутгийн удирдлагын холбооны тэргүүнээр одоогийн хотын дарга С.Батболд  ажилладаг.

Нийтлэлийн эхэнд дурьдсанчлан  Ерөнхий сайд асан Ц.Жигжиджав агсаны амьдарч байсан түүхэн дурсгалт байшинг буулгахгүйгээр дээр нь олон давхар байшин барих “мэргэн санаа”-г эл байшингийн газарт шунан дурлагсад бодож олжээ.

Мэдээжийн хэрэг тэдний ээн “мэргэн санаа, шийдэл” аль ч талаас нь бодсон  Нийслэлийн Засаг дарга С.Батболдын сонорт хүрч, түүнээс зөвшөөрөл авсан нь тодорхой. Тухайн түүхэн байшинд үйл ажиллагаагаа явуулж байсан Нутгийн удирдлагын холбооны тэргүүний хувиар болон Нийслэлийн Засаг даргын хувиар С.Батболд Түүхэн дурсгалт байшин дээр карказ зангидан олон давхар байшин барих   ”зөвшөөрөл” өгсөн нь гарцаагүй болж таарах нь гээд байна. Ингээд л нэг давхаргүй, шууд хоёр давхараас эхлээд, дэлхийд байхгүй шийдэлтэй байшин хотын А зэрэглэлийн бүсэд баригдахаар төлөвлөгджээ.

Энэ бүхнийг хотын дарга маань огт мэдээгүй гэж мэлзэж магадгүй. Учир нь тэрбээр өмнө нэг бус удаа зүүн эргэлт болон гэрэлт гудамжны талаарх “шийдвэрийг” огт мэдээгүй гэж мэлзэж байсан туршлагатай хүн.

Түүнийг мэдээгүй, мэдэхгүй гэдэг үгний цаана өөрийн хувийн эрх ашиг нуугдаж байгаа юм биш гэсэн хардлага өөрийн эрхгүй төрдөг.

Түүхийг үгүй хийн, баллуурддаг хотын даргатай байх уу, түүх соёлын үнэт өвийг хадгалан үлддэг хотын даргатай байх уу гэдгийг та бид харах, хүлээх л үлдлээ.

Ц.Бат

http://ardnews.mn/economy/855


URL:

Нэр: зочин Огноо: 9 May 2018

Батболдыг солих хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.