Зургаан настай хүүхэд гал алдан гэр бүлийн дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ

a173e56309aa727dc72b522c775b64d2Сүхбаатар дүүргийн нутаг 13 дугаар хороонд 8х6 хэмжээтэй байшинд нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартсан байдалтай амиа алдсан байна.

Өчигдөр өглөө 10:12 цагт онцгой байдлын албанд байшин шатаж байна гэх дуудлага онцгой байдлын албанд иржээ. Энэ дагуу галыг унтраахаар очиход иргэн 61 настай, эрэгтэй Н, 58 настай, эрэгтэй Т, 56 настай, эрэгтэй Э, 56 настай, эмэгтэй Д нар угаартаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж нийслэлийн Цагдаагийн газрын удирдлага зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус айлын зургаан настай хүүхэд байшингийнхаа амбаар хэсэгт цаас шатааж тоглож байгаад галд алдсаны улмаас энэхүү харамсалтай хэрэг гарсан ажээ.

Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.