НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

fgj-600x399НИТХ-ын Тэргүүлэгчид яг одоо НЗДТГ-ын А зааланд хуралдаж байна. Хуралдааны эхэнд Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх тухай асуудлыг НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх тэргүүлэгчид танилцууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар:

-Нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл,

-Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах тухай,

-Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай

Баянгол дүүргийн 9,10 дугаар хороог дамнан баригдсан 1,0 км авто зам

Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт баригдсан 6 ус түгээх байр

-Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах тухай

12 ус түгээх, 1 резерваурын байрыг актлах тухай

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн биеийн тамирын заал бүхий өргөтгөлийн байр, 24 дүгээр цэцэрлэгийн байр

Баянгол дүүргийн 13, 30,34-р цэцэрлэг, 19-р сургуулийн 8 барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө

-Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх тухай

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.