Баянзүрхчүүд амралтын өдрүүдэд мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг ‘’Мод тарих үндэсний өдөр’’ болгосон билээ. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга Захирамж гаргаж 5 дугаар сарын 12,13-ны өдөр ‘’Мод тарих үндэсний өдөр’’-ийг  дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар боллоо. Эдгээр өдрүүдэд дүүргийн харьяа хэлтэс албад ‘’Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэг’’-д мод тарих бол Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид ‘’Баянзүрх хайрхан’’-д мод тарих юм.

Тус арга хэмжээ нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах зэрэг өндөр ач холбогдолтой тул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага, харьяа хэлтэс албадыг идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.