Монголчууд орлогынхоо 4.5 хувиар төмөр хүлгээ “тэжээж байна”

225366-08052018-1525763206-770875013-bloomМонголчууд хамгийн багадаа орлогынхоо 4.5 хувийг шатахуунд зарцуулж байна. Энэ нь олон улсын дунджаас хоёр дахин их үзүүлэлт болж байгаа ажээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр улсын хэмжээнд гарт олгох сарын дундаж цалин 2017 онд 768 мянган төгрөг байсан байна. Харин төрөл, хэрэглээнээс хамааран суудлын автомашины сард зарцуулах шатахууны хэмжээ 20-60 литрээр хэмжигдэж байгаа аж. Хамгийн багаар тооцоход жолооч нар бодит орлогынхоо тав орчим хувийг шатахуунд зарцуулж байгаа юм.

“Bloomberg”-ийн 61 оронд явуулсан судалгаагаар сүүлийн гурван сард шатахууны үнэ дунджаар 6.1 хувиар өсжээ. Монгол Улсын хувьд ч мөн адил хамгийн түгээмэл хэрэглэгддэг АИ-92 бензиний үнэ хоёрдугаар сараас хойш 70-100 төгрөгөөр буюу 6.1 хувиар өссөн байна. Гол ялгаа нь энэ хугацаанд Монголд цалингийн түвшин төдийлөн өсөөгүй юм.

Эдийн засаг нь хямралд ороод байгаа Грек улсад бодит цалингийнхаа 2.8 хувийг шатахуунд зарцуулж байгаа бол Япон, БНСУ-д орлогын нэг хувь орчмыг зарцуулж байгаа ажээ. “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан орнуудаас мексикчүүд орлогынхоо хамгийн их хэсгийг буюу 3.8 хувийг шатахуунд зарцуулж байна. Тухайлбал, Мексикт шатахууны үнэ литр нь 1.1 ам.доллар буюу 2640 орчим төгрөгтэй дүйцэж байгаа бол харин Улаанбаатарт AИ-92 бензин 1730 төгрөг, АИ-95 бензин 2050 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Б.Дашням

BloombergTV.mn


URL:

Нэр: هدیه تولد Огноо: 17 February 2019

Today, I went to the beach with my children. I found a sea shell and gave it to my 4 year old daughter and said “You can hear the ocean if you put this to your ear.” She put the shell to her ear and screamed. There was a hermit crab inside and it pinched her ear. She never wants to go back! LoL I know this is completely off topic but I had to tell someone!
هدیه تولد https://www.instagram.com/p/Brek70ZHQX1/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.