“Царцсан” хувьцаанууд

225370-08052018-1525763688-1914986186-birjМонголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 83 хувьцаат компанийн хувьцааны арилжаа сүүлийн нэг жил гаруйн хугацаанд хийгдээгүй байна. Эдгээр компаниудаас үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа ч хувьцааны ханш нь зах зээлийн үнэлгээнээс доогуур компаниуд их байгаа талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

Тиймээс хувьцаа эзэмшигчид хувьцаагаа хямд үнээр зарах сонирхолгүй байдаг ч эдгээр компаниудын хувьцааг худалдан авах эрэлт өндөр байдаг байна. Тухайлбал, хүнс үйлдвэрлэлийн салбарын “Увс хүнс” компанийн хувьцаа 2012 оноос хойш арилжаагүй. Нэгж хувьцааны үнэ 26 төгрөг буюу зах зээлийн үнэлгээ нь 2.9 сая төгрөг байгаа юм. Тус компани 2017 онд 1.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь жилийн дүнгээр 34 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Ингэснээр борлуулалтаас 617.3 сая төгрөгийн ашиг олсон байна. Санхүүгийн үзүүлэлтийг харвал нэгж хувьцаанд ногдох ашиг 580 төгрөг болж байгаа юм.

Үүнээс гадна үйл ажиллагаа нь зогссон хэд хэдэн компаниудыг бүртгэлээс хасаагүй байгаа аж. Цаашид тайлагнал дутуу, хувьцаа нь арилждаггүй болон үйл ажиллагаа нь зогссон компаниудыг бүртгэлээс хасах талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. Мөн 20 компани нь Төрийн өмчит хувьцаат компани байгаа юм.

Б.Дөлгөөнзул

BloombergTV.mn


URL:

Нэр: prony bony Огноо: 23 June 2018

Ak2TXr You could certainly see your skills in the work you write. The arena hopes for more passionate writers like you who are not afraid to mention how they believe. At all times follow your heart.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.