“Өхөөрдөм гоёо – 2018” Монгол туургатан хүүхэд багачуудын загварын их наадам болно

31957464_227724944651493_4637004743263125504_o-1140x570Монгол туургатан болох Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол, Дээд Монгол зэрэг Монгол угсаатнуудын дунд “Өхөөрдөм гоёо-2018” Монгол туургатан хүүхэд багачуудын загварын их наадмыг зохион байгуулагдана. Энэхүү анхдугаар их наадам нь энэ сарын 20-22 өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд болно. Уг наадамд хүүхдийн хувцас үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд болон Монгол туургатны 5-15 насны охид, хөвгүүд оролцох боломжтой. Шагналын сан өндөр бөгөөд шалгарсан хүүхэд багачууд олон улсын нэр хүндтэй уралдаан тэмцээнд оролцоно. Мөн ДМУЭҮН-ээс зохион байгуулагдах аливаа арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцон хамтран ажиллах үүд хаалга нээгдэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.