Утаанаас 99 хувь хамгаалдаг маск тараана

“Ногоон шугам” ТББ болон Дүдү боловсрол сан хамтран инээдэг макс хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Үүний эхлэл болгож энэ сарын 12-ноос гурван сургуулийн 1500, гурван цэцэрлэгийн 600 хүүхэд, зургаан хорооны 1500 гаруй хүнд утаанаас хамгаалах нано технологиор бүтээгдсэн амны хаалтыг үнэгүй тарааж нэг сарын дараа үр дүнг нь харахаар болжээ. Уг амны хаалтыг “Самсунг” корпорацийн охин компанид захиалгаар хийлгэсэн бөгөөд утаанаас 99 хувь хамгаалах нэг удаагийн хэрэглээний зориулалттай ажээ. Улаанбаатар хотын утааг бууруулахын тулд олон тэрбум төгрөг үр дүнгүй зарцуулахын оронд маск зүүж, эрүүл мэндээ хамгаалах нь үр ашигтай гэсэн шийдэлд тус төрийн бус байгууллагынхан хүрчээ. Хэрэв туршилт үр дүнгээ өгвөл цаашид төр засагтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ.

Б.САНДАГДОРЖ/WWW.NOW.MN/

URL:

Сэтгэгдэл бичих