Хоёр Солонгосын удирдагчи утсаар ярьж магадгүй

15260179155af52f7b2e348АНУ болон Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт болохоос өмнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай ойрын хугацаанд утсаар ярьж магадгүй байна. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.

4 дүгээр сарын 27-нд болсон хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг Д.Трамп, Ким Жөн Ун нарын удахгүй хийх уулзалтын өмнө зохион байгуулсныг хоёр улсын харилцаанд эвлэрэл, дулаарал авчрахыг зорьсон гэж олон улс төрч үзсэн юм. Яриа хэлэлцээний дүнд талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах болон 1950-1953 оны Солонгосын дайныг дуусгасан түр эвлэрлийн гэрээг “энхийн гэрээ” болгож өөрчлөхөөр тохиролцсон билээ.


URL:

Сэтгэгдэл бичих