Израилийн нисэх онгоцууд Сири дэх Ираны цэргийн объектуудад цохилт өгчээ

15260156715af526b7eabf3Израиль улс пүрэв гарагийн өглөө Сири дэх Ираны хэдэн арван цэргийн объектууд руу довтолсон байна. Энэ нь Голаны өндөрлөг дэх армийн байрлалууд руу пуужингаар харвасны хариуд хийсэн дайралт юм гэж Израилийн армийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Сири дэх Ираны тагнуулын албадын байршил, Ираны цэргийн “Аль-Кудс” хүчний штаб, тус хүчний цэргийн болон тээврийн цогцолборууд, Дамаскаас зүүн зүгт орших Ираны цэргийн хуарангууд, Дамаскийн олон улсын нисэх онгоцны буудал дахь “Аль-Кудс”-ын зэвсгийн агуулахууд зэрэг объектууд өргөн хэмжээний цохилтод өртсөн тухай дээрх мэдээлэлд дурдсан байна.

Хэдийгээр анхааруулсан боловч гал нээсээр байсан Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүд рүү Израилийн онгоцууд довтолжээ. “Манай бүх нисэх онгоц бааздаа буцаж ирсэн” гэж Израилийн армийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсан байна.

Израилийн армийн албан ёсны төлөөлөгч Жонатан Конрикус-ын мэдээлснээр бол, цохилт өгөх тухайгаа Израилийн тал Орос улсад урьдчилан мэдэгджээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Израиль улс Ирантай цаашид сөргөлдөөнийг хурцатгахыг хүсэхгүй байна, цохилт өгөхөөсөө татгалзахыг Ираны талд уриалж байна” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.