ХУУРАМЧ БАРИМТ БИЧИГ БҮРДҮҮЛСЭН ГЭХ 11 ХЭРГИЙГ ШАЛГАЖЭЭ

olloo_mn_1526262459_p1c321nbut116l13fksomnco1nor3Сүүлийн үед БНСУ руу найдвартай гаргаж өгнө гэсэн зарын дагуу хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч виз мэдүүлж байгаа зөрчил их гарч байгаа талаар өнгөрсөн долоо хоногт холбогдох албаныхнаас сэрэмжлүүлэг мэдээлэл хийсэн билээ.

Тухайлбал, цагдаагийн байгууллагад 2013-2018 оны эхний дөрвөн сарын байдлаар 11 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийж дуусчээ. Хуурамчаар бичиг баримт үйлдэж байгаа этгээдэд ЭХ-ийн тусгай ангийн 19, 19.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна. Үүнд нэгжээр буюу мөнгөн дүнгээр торгох, 1-6 жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, 2-оос дээш хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.