Нийслэл хот “Гэрэлт хайрын хөшөө”-тэй болов

20549

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монгол Улсын төрийн хошой шагналт, зууны манлай “Тунгалаг Тамир” романы зохиолч Ч. Лодойдамба, түүний гэргий Монгол Улсын ардын жүжигчин, Ч.Долгорсүрэн нарын “Гэрэлт хайрын хөшөө”-г өчигдөр /2018.05.13/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгожээ.

Хөшөөний нээлтэд “Тунгалаг тамир” киноны Эрдэнэ, Дулмаа нарын дүрийг бүтээсэн МУГЖ Н.Баатар, МУГЖ Ш.Дэлгэржаргал нар ирж оролцов.

“Тунгалаг Тамир”-ын үнэнч уншигч Өвөр монгол ахан дүүсийн хандиваар энэхүү хөшөөг бүтээсэн аж. Зохиолч Ч.Лодойдамба “Сайхан хайр гэж байдаг юм. Олдвол бүү алдаарай” хэмээсэн байдаг.

Г.Тэгшсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих