САЙД Ц.НЯМДОРЖИЙГ ШАЛГУУЛНА ГЭВ

olloo_mn_1526281557_huhmongol (1)“Хөх Монгол бүлгэм”-ийн тэргүүн, Хонхэрэйд Б.Энхбат Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдоржийн одоо амьдарч байгаа орон байр нь энэ хүнд авлига өгч ашиглуулж байж болох талаар шалгах, мөн түүнийг Хятад улсын тагнуулын байгууллагад элссэн гэх асуудлыг  шалгаж өгөх хүсэлтийг АТГ-т хүргүүлэхээр болсноо өнөөдөр мэдэгдлээ.

Мөн Монгол Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах  албыг дахин байгуулах хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх гэж буй талаараа мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр ярихдаа “Уг нь Монгол Улсад тусгай чиг үүрэгтэй субъектүүдэд ажилдаг албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгадаг Монгол Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах  алба гэсэн тусгай байгууллага байсан. Гэтэл нэр бүхий цөөн хэдэн улс төрчид өөрсдийн эрх ашгийн төлөө 2014 онд татан буулгасан. Иймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд монгол төрийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг мөрдөн байцаах албыг  эргэн байгуулах асуудлыг судлан шийдвэрлэж холбогдох хуулийн төслүүдийг ойрын өдрүүдэд боловсруулан УИХ-д оруулан батлуулж, энэ байгууллагын үйл ажиллагааг нэн даруй эхлүүлэх хүсэлтийг өнөөдөр хүргүүлнэ” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.