АН-ынхан Алтангадас одонгоор гулгиж байна

b902a0867fbaf531308912d45c59862eУран үгтэй, ард түмнээ “хошгируулдаг” Ц.Элбэгдорж “овоо тахихгүй, одон тараахгүй” гэсээр ерөнхийлөгч болсон.

Ерөнхийлөгч болоод одон тарааж, нэг тушаалаар 1200 Алтангадас одон “бөөндөж” рекорд тогтоож байлаа.
Одон медаль тоодоггүй юм шиг ерөнхийлөгч Х.Баттулга ч одон медаль сайн тарааж байна. Хүн биш, бүр сум дүүрэг болгоныг одонгоор шагнах шахаж байна. Ховд аймгийн Жаргалант сумын АН-ын дарга бүр хоёр ч Хөдөлмөрийн медальтай болсон гэнэ. Таван мянган хүн амтай дүүрэгт нэг өдөр 20 гаруй Алтан гадас одонтон төржээ. Тиймдээ ч 60 мянган одон медаль тарааж нөөц нь дууссан гэдэг яриа үнэний ортой бололтой. МУ-ын жинхэнэ ерөнхийлөгч Х.Баттулга одон медаль тараах хүн биш, энэ бүхнийг Тамгын газрынх нь дарга З.Энхболд тарааж байгаа, ер нь Х.Баттулгын нэр хүндийг унагах зорилготой байх шиг, З.Энхболд Исмэйл тайж шиг болжээ гэж Х.Баттулгын фэнүүд ярих боллоо.

tovchoo.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.