АВТОБУСНЫ ХЯНАГЧ НАР БУУДЛУУД ДЭЭР ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

olloo_mn_1526349735_hynagchНийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлээс  хянагч шалгагч нарыг өчигдрөөс эхлэн шалгалтанд гаргажээ.

Тодруулбал, автобусны зогсоол болгон дээр 3-4 хянагч үйлчлүүлэгчид хяналт хийж, шаардлага тавьж байна. Тухайлбал, бэлэн мөнгөтэй иргэдийг автобус руу оруулахгүй. Картаа цэнэглэж, эсвэл цахим карт заавал авахуулж, үйлчлүүлэх ёстой гэдгийг шаардаж буй гэнэ.

13 дугаар хорооллын автобусны буудал дээр хяналт тавьж байгаа хяналтын ажилтан н.Сарангэрэл “Ажлын таван өдөр шалгалт хийнэ. Автобусанд ч шалгалт давхар явагдаж байгаа. Хамгийн гол нь бэлэн мөнгөтэй иргэдийг автобусанд оруулахгүй. Хэрвээ картгүй бол карт цэнэглэдэг цэгүүд автобусны буудал болгон дээр байгаа. Тэндээс цэнэглүүлэх, худалдан авах ёстой” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих