13-р хороололд байх шатсан “балгас”-ын үнэн түүх…

20717

13-р Хороолын Автобусны буудлын урд ийм нэгэн балгас 10 гаруй жил, бараг 20-иод жил болж байгааг бүгдээрэй мэдэх байхаа.

Энэ байшингийн бараг суурь дээр Манжийн төрийн үеийн БАТ ЦАГААН гэх нэртэй шорон байсан гэдэг.

Бат гэдэг нь дотор нь хоригдож байгаа ХОРИГДЛУУДЫГ алддаггүй гэсэн утгыг агуулна. Харин Цагаан гэдэг нь уг Шорон цагаан өнгөтэй байсан бололтой.

Манжийн төрөөс уг шоронд ГҮН цол шагнасанаас хожим нь БАТ ГҮН гэх нэртэй болжээ.

Манжийн төрийн халааг авсан, Богдын төрийн үед ч уг байшинг яг ШОРОНГИЙН зориулалтаар нь ашиглаж байжээ.

ШАР ХАД гэх нэртэй дуу байдаг даа. Энэ дууны Түүх нь Цаазын ялтай хүнийг Бат гүн шоронгоос ШАР ХАДРУУ буудахаар авч явах үед зохион дуулсан дуу гэдэг.
**********
Шар хадны энгэр дээр нь
Шар солонго татаад байна
Шар уурагаа шимүүлж өсгөсөн
Эхийгээ бодоход санаа сэтгэл минь дэн дун
*********
гэх мэт үгтэй.
Хожим нь Ардын Засгийн үед ч Нөгөө шоронг ашиглаж байв
.
*******
Бодоо, С.Данзан нарыг мөн л тэр шоронд хорьж байгаад ШАР ХАДАНД аваачиж буудан алсан болно.
************
Мөн хилс хэрэгт хэлмэгдсэн Ёнзон хамба, Тайж Рэгдэндагва, Жинон Ван Ширнэндамдин гэх мэтийн язгууртуудыг ч энд хорьж тамлаж байгаад л Шар Хаданд аваачин бууджээ.
******************
Хожим нь 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, Буяннэмэх, Д.Намдаг нарыг мөн л энд хорьж тамлаж байлаа.

Тэр үеийн хүмүүсийн яриагаар хоригдлууд бөөсөнд баригдаж үхэж байсан агаад уг шоронгийн хашаанд газар шороо нь ч бөөстөөд шороо нь хөдлөж байгаа мэт бөөс язганаж байсан гэдэг.
*******
Нилээ сүүлд Ардын засаг хотоос зайдуу газарт шинэ шорон олныг барьсан тул уг байшинг Шоронгийн зориулалтаар ашиглахаа больжээ.
***************
Гэвч тэр байшинг Бэлгийн замын халдварт өвчинтэй хүмүүсийг эмчлэх эмнэлэг болгож ашиглаж байв.
Яр тэмбүүтэй хүмүүсийг албадан хэвтүүлж, эмчилж байжээ.

***********
Хожим нь нөгөө Эмнэлэгээ нүүлгэн өөр байшинд оруулсан байна. Ингээд Бат гүн шорон нэг хэсэг эзэнгүй шахуу байв. Гэтэл гэнэт гал гарч Бат гүн шорон шатсан байна.

1990-ээд оны дундуур бараг яг тэр суурийн дээр нь, ялгүй өнцөгдүүлэн одоогийн энэ байшинг барьжээ.

Энэ байшинд дэлгүүр янз бүрийн үйлчилгээний газар ажиллаж байв.
Ингээд нэг их удсангүй Энэ байшин 2000-аад оны сүүлээр шатаж ийм балгас болсон юмаа.

Түүнээс хойш Хотын өнгө үзэмжийг гутаан хог новшоор дүүрэн бараг 20-иод жил иймэрхүү янзтай байна.

УБ-хотын захиргаа, Баянзүрх дүүргийн дарга нар анхааралдаа авч, энэ балгас болсон байшинг нураан, Хотын өнгө үзэмжийг сэргээгээсэй.

Энэ балгас одоо Хэн гэдэг хүний өмчлөлд байдаг бэ?

Эзэнд нь шаардлага хүргүүлж, Хотын төвийн үзэмжийг гутааж байгаа хогоо цэвэрлэхийг шаардах хэрэгтэй.

Шаардлагыг хүлээн авахгүй бол ТӨР эрхээ хэрэгжүүлж, Газрыг нь дуудлага худалдаагаар оруулан зарсан ч болно.

НИЙТИЙН ЭРХ ашиг хотын өнгө үзэмж чухал шүү дээ.

yanaa Tatar‎ to Зөв хөгжил.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.