3 САРТАЙГААС 9 НАСНЫ 5 ХҮҮХЭД ГЭРТЭЙГЭЭ ШАТАЖ АМИА АЛДЖЭЭ

olloo_mn_1526373860_d3b152f83cb1f569e814110fbb48bb1eЭцэг эхчүүдийн хайхрамжгүй, хараа хяналтгүй байдлаас үүдэн бага насны хүүхдүүд галд өртөж түлэгдэх, амь насаа алдах тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Ховд аймагт гурван сартайгаас есөн настай нэг айлын таван хүүхэд гэртэйгэ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тиймээс бага насны хүүхдүүддээ анхаарал хандуулж, харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх хэрэгтэйг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах хэлтсийн дарга, хошууч Г.Галбадрах мэдээлэв.

 


URL:

Сэтгэгдэл бичих