Газ үнэрлэсэн хоёр хүүхэд амиа алджээ

butane13Орхон аймагт ахуйн газ үнэртсэнээс болж хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгаж байна. Ийм хэрэг тус аймагт өнгөрсөн долоо хоногт мөн гарсан билээ.

Хүүхдүүд нэг нэгэндээ уруу татагдах, бүлэглэж хулгай дээрэм хийх, мансууруулах үйлчилгээтэй зүйлс хэрэглэх тохиолдлууд Орхон аймагт эрс нэмэгдэж байгааг Цагдаагийн газраас анхааруулж байна. Тодруубал он гарснаас хойш эхний таван сарын байдлаар 11 хэрэгт 0-18 нас хүртэлх 12 хүүхэд холбогдсон бол өнгөрсөн онд 12 хэрэгт 18 хүүхэд холбогдож байжээ.

Тиймээс Орхон аймгийн цагдаагийн газраас бүх дэлгүүрт Баян-Өндөр сумын засаг даргын захирамжийг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод байна.

Захирамжийн биелэлтийг ирэх зургадугаар сарын 15-нд Цагдаагийн газраас хяналт шалгалтыг үе шаттайгаар зохион явуулна. Хэрвээ насанд хүрээгүй хүүхдэд ахуйн газ зарсан нь илэрвэл үйл ажиллагааг нь зогсооно гэдгийг хэлж байна.

Мөн нөгөөтэйгээр энэ нь эцэг эхийн, асран хамгаалагчийн хараа хяналт сул байдагтай холбоотой учир эцэг эхчүүд үр хүүхэд гэр бүлийнхэндээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.