517 ДОТУУР БАЙРАНД 35 МЯНАН ХҮҮХЭД АМЬДАРЧ БАЙНА

olloo_mn_1526435815_bair-2-Copy2017-2018 оны хичээлийн жилд 110 мянга орчим малчдын хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна.

Манай малчдын хүүхдүүдийн дийлэнх нь өдөр тутам гэрээсээ хичээлд явах боломжгүй учир сумын төвд айлд юмуу, сургуулийн дотуур байранд амьдарч, хичээлдээ явдагийг хүн бүр мэдэх байх.

Одоогоор улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянган хүүхэд амьдарч байна. Дотуур байрны хүрэлцээ хангамж, орчин үйлчилгээний хангалтгүй байдал зэргээс шалтгаалан ихэнх малчдын хүүхдүүд дотуур байранд биш айл хамаатан садныдаа, айлын хашаанд тусдаа гар барин бие дааж айлын ууган хүүхэд нь дүү нараа асран амьдарч байгаа бол нилээд малчин өрхийн эхнэр нөхрүүд нь хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэхийн тулд тусдаа амьдарч байна.

Дотуур байрны төслийн мэргэжилтэн Б.Цогбаярын хэлснээр тухайн суманд айлд амьдарч буй хүүхдийн тоо нь сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн тоотой ерөнхийдөө ойролцоо байдаг гэнэ. Тэгэхээр айлын хашаанд гэр барьж, эсвэл айлд амьдарч байгаа хүүхдүүдийн тоо ч мөн 35 мянгад хүрэх магадлалтай ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих