Хадамд гарах шаанс байна уу, Хишигдалай минь

32453886_1106478746185171_6287234751522668544_nТелевизүүд өөр хоорондоо шоу нэвтрүүлгээр өрсөлдөх болж “нэрийн” нэвтрүүлгүүдээрээ үзэгч олныг телевизийнх нь өмнө уядаг болоод байгаа билээ. Тэдний нэг нь NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэг өнгөрсөн Пүрэв гарагт шинэхэн дугаараа үзэгчдэд хүргэсэн юм. Тус дугаарын туслах тогоочоор залуу дуучин А.Хишигдалай, Мөрөөдлийн театрын жүжигчин Батаа нар оролцсон билээ. Тэдэнд “Галууны махтай шарсан банш хийх даалгавар оногдсон. Харин А.Хишигдалайгийн хувьд амтлагчуудаа хооронд нь ялгахгүй, гурил зуурахдаа маруухан банш хийхдээ бүр тааруухан гал тогоо руу огт “шагайдаггүй” гэдгээ дэлгэцийн өмнө батлаад авсан юм. Дээр нь сандруу мань нөхөр гар хуруугаа зүсээд, халуун тосонд түлсэн зэрэг паян ихтэй дайнд явсан аятай “шархадсан” цэрэг шиг хүн нэвтрүүлгээ өндөрлүүлсэн юм. Харин Батаагийн хувьд Банш нэрээ Нугас Батаагаар сольж нэвтрүүлгийн ялагч болж анх удаа телевизийн уралдаант нэвтрүүлэгт ялалт байгуулсан гэсэн шүү.
PAPARATSI.MN


URL:

Сэтгэгдэл бичих