Хилийн чинадад Монголын 107140 иргэн амьдарч байна

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас сар бүр нийгмийн нэг асуудлыг сонгон авч, иргэдэд мэдээлэл өгдөг уламжлалын дагуу энэ удаад “Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр гадаадад ажиллах хүч гаргах, хүүхэд үрчлүүлэх, гадаад иргэнтэй гэр бүл бологсод, хүн худалдаалах зэрэг асуудлаар эрх зүйн орчин, тогтолцооны талаар болон энэ чиглэлээр сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргийг танилцуулсан.

Монголын иргэд “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн дагуу гадаадад гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон боловч тухайн хүлээн авагч улсад үргэлжлүүлэн ажиллаж, амьдарч байгаа олон тооны иргэд байда. Тухайлбал, Монголын 32 мянга 658 иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа гэсэн албан дүн гарчээ.

Мөн хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнгээс үзвэл, гадаадад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа нийт 107 мянга 140 Монгол Улсын харьяат иргэн байгаа юм байна. энэ иргэдийнхээ нийгмийн хамгааллын асуудалд хэрхэн анхаарч байгаа талаар:  Мөн нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилитэн авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаагаа дуулгасан юм.


URL:

Сэтгэгдэл бичих