МҮБХ-ны том толгойтнууд цолоо хураалгахад хүрэх нь

эе(2)Монголын үндэсний бөхийн холбооныхон энэ сарын 18-ны өдөр буюу баасан гаригт “Их эеэ” хуралдуулахаар товлож, энэ үеэрээ МҮБХ-ны тэргүүнийг сонгох мэдээлэл байсан ч уг хурал болохооргүй болжээ.

МҮБХ-ны албан ёсны тэргүүнээр сонгогдсон ч нэрээ татаад буй Л.Чинбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, “Их Эе”-ийг хуралдуулан тэргүүнийг дахин сонгохоор болсон.

Харин Ажлын хэсгийн ахлагч Х.Баянмөнх нарын зүгээс Бөхийн өргөөний сүүлийн 20 жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэх, допингийн хууль бус бизнесийг “Аварга” дээд сургуулийн захирал, багш, хүргэний сүлжээ болгосон учраас уг этгээдүүдэд энэ эрхийг өгөхгүй, сонгон шалгаруулалт явуулах хүсэлт гаргажээ.

Тэдний хүсэлтийг МҮБХ-ны хуучин тэргүүн Р.Нямдорж, Д.Данзан нар хүлээж аваагүй аж. Тиймээс энэ сарын 18-нд товлогдоод байсан “Их эе”-ийг хуралдуулах боломжгүй болсон гэнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэрүүл уруулаа хойш тавьж асуудлаа шийдэхийг маргалдагч хоёр талд даалгасан. Ерөнхийлөгч мөн тэднийг хэрүүл маргаанаа шийдэхгүй бол цолыг нь хураахаа мэдэгдсэн билээ. Гэвч үндэсний бөхийн том толгойтнууд эвлэрэхийг хүсэхгүй байгаа нь тодорхой байна. Тиймээс Ерөнхийлөгч асуудлыг дахин авч үзэхэд хүрэх бололтой.

Г.Хуяг

Gereg.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.