Хүн худалдаалах гэмт хэргийн холбогдогчдыг шүүлээ

Шүүх хурал 9.30 эхлэх ёстой байсан даргалагч шүүгч ирээгүй учраас багагүй хүлээлт үүсгээд байсан. Гэсэн ч шүүх хуралдааныг даргалах шүүгч М.Алдар 10  цаг 45 минутад ирж, хэргийг хаалттай хэлэлцэнэ гэж шийдвэрлэснээр шүүх хурал эхэлсэн юм. Шүүх хурлын бүрэлдэхүүн   хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар   биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, унаа машинаар үйлчилсэн, орон байраар хангасан  гэх үндэслэлээр шүүж байгаа юм.

Хэрвээ тэдний гэм буруутай нь тогтоогдвол   хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 201-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуулиндаа заажээ. Гэвч Сүхбаатар дүүрэгт болсон шүүх хурлаар .Д.Дэлгэрцэцэгт хоёр жил, Б.Энхцэцэгт гурван жил зургаан сарын хорих ял оноолоо. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Ц.Уртнасан, өмгөөлөгчөөр С.Батжаргал, П.Одончимэг, Ч.Мягмар нар оролцсон юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих