Яруу найрагч А.Эрдэнэ-Очир талийгаачийг сүүлчийн замд нь үдэх ёслол боллоо

olloo_mn_1526611854_32954237_1865700253469878_818984185275351040_nЯруу найргийн нэгэн гэрэлт од үүрд харваж, утга зохиол хэмээх том ертөнц эзгүйрсэн долоо хоног өнгөрч байна.

Догшин ноён хутагтын нутгаас төрсөн даруухан хөвүүн. Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгч, ард түмний хайртай хүү, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, СГЗ Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн, нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир талийгаачийг сүүлчийн замд нь үдэх ёслолыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас өнөө өглөө гүйцэтгэлээ.

Талийгаачийн оршуулах ёслолд ар гэрийнхэн нь болон ах дүү, журмын анд найз нөхөд, МЗЭ-ийн удирдлага, яруу найрагчид цугларч гуниг харууслын нулимс зүрхэндээ тээсээр үдсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.