Ардын намыг арзайтал задлах бүлэглэл -1

Нам дамнасан бүлэглэл өөрсдийн гар хөлийг МАН-д шургалуулаад дотроос нь хагалан бутаргах ажлыг ихээр өдөөх боллоо. Энэ бүлэглэл одоо нийслэлийн МАН-ын даргын суудлыг онилж, 2020 онд Ардчилсан намын ялалтын суурийг цутгах ажилд ханцуй шамлан оржээ.

Нийслэлийн Ардчилсан намын дарга “казино” хэмээх Д.Баттулга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нарын шоронгоор дамжиж, эрүүжсэн этгээдүүдйн даалгавраар нийслэлийн МАН-ыг дотроос нь задлах ажлыг гардан хийж байгаа бүлэглэл ойрын өдрүүдэд нуувчнаасаа ил гарч, дүрмийн бус шаардлага тавин үймүүлэх боллоо.

С.Амарсайхан-С.Отгонбаяр, Д.Сумъяабазар-Д.Дагвадорж-Х.Нямбаатар, С.Эрдэнэ-Ч.Мэндсайхан-Г.Атармаа-Э.Бат-Амгалан нарын нам дамнасан бүлэглэлийн мөн чанарыг МАН-ын нийт гишүүдэд таниулах, тэдний явуулж буй бусармаг үйлдлүүдийг илчлэхээс өөр арга алга байна. Энэ удаад Сонгинохайрханы МАН-ыг залгичихаад байгаа нам дамнасан бүлэглэлийн талаар тодорхой харуулъя.

Асашёорү Д.Дагвадоржийг Д.Сумъяабазарын дүү гэдгийг монголчууд бүгд мэднэ. Эд бол нам нам дамнасан өнөөх МАНАН бүлгийг сонгодог утгаар нь хэрэгжүүлж байгаа хүмүүс. 2018 оны өвөл Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзах үеэр түүний бие төлөөлөгч Д.Дагвадорж МАН-ынСонгинохайрхан дүүргийн дарга нарыг өөрийнх нь хяналтад байдаг, санхүүжилт, хөрөнгө мөнгө авдаг талаар үг алдсан юм. Д.Дагвадоржийн мэдэгдлийн дараахан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ихэд сандарч “Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл” хэмээн ярьжээ. Гэвч бодит байдал Х.Нямбаатарын үгүйсгэлийн эсрэг байна.

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байх үедээ Х.Нямбаатар“Их аварга Д.Дагвадорж маань дэмжиж ирлээ” гэсэн тайлбартайгаар дараах фотог нийтэлжээ.

Д.Дагвадорж нэр дэвшигч Х.Нямбаатарын сонгогчидтой хийх уулзалт дээр “Х.Нямбаатарыг бүгдээрээ дэмжье” хэмээн хэлж байгаа бичлэг ч үйл явдлын гэрч болон үлджээ.  (Эх сурвалж http://ulsturch.mn/ulsturchid/nyambaatar/index.php?view=article&type=item&val=7613 )

Хэдийгээр Х.Нямбаатар идсэн ууснаараа дуудуулж бантахдаа “Д.Дагвадорж намайг  сайндаа ч дэмжээгүй байх аа. Циркийн хувьчлалын асуудлыг хөндөж тавьсан учраас О.Магнайд өширхсөндөө л намайг ирж дэмжсэн байх” гэх хариултыг өгсөн ч сонгуулийн дараахан сэтгүүлчид өгсөн өөр нэг ярилцлага дээр нь бол тэс ондоо агуулга, өнгө аяс байна. Тэрээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “ Сэтгүүлч: – Хүмүүс санаж байгаа байх, их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнгөрсөн сонгуулийн үеэр Ардчилсан намыг дэмжиж сурталчилгаанд оролцсон гэдгийг. Тэгсэн мөртлөө МАН-аас нэр дэвшсэн ганцхан хүнийг тусгайлан дэмжиж байсан. Х.Нямбаатар: – Монгол хүн бүрийн хайр хүндлэлийг хүлээсэн Аса аварга бид хоёр бие биенээ олон жилийн өмнөөс мэднэ. Намайг УИХ-д нэр дэвших болсныг сонссон даруйдаа дэмжинэ шүү гэдгээ хэлсэн. Намайг тойргийнхоо иргэд, сонгогч олонтой уулзаад явж байхад хүрч ирж үг хэлсэн. Үүнд их баярласан. Ер нь ард түмнийхээ төлөө ажиллах гэж байгаа хүн олон сайхан найз нөхөд, хамт олныхоо дэмжлэгээр сонгуульд оролцдог юм билээ” хэмээн бахдалтайгаар ярьсан байх юм.

Харин Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн уулзалт дээр “Х.Нямбаатар гэж нэг нөхөрт хэлэх хэрэгтэй. Энэ нөхөр дүүргийнхээ бүх удирдлагыг авсан байгаа юм. Тийм биз дээ, манайхаан. Одоо хийж байгаа юмгүй. Төсөв байхгүй гээд байдаг. Хангалттай төсөвтэй. Миний сонгинохайрханчуудад зориулсан зүйлс бүгд байхгүй болчихсон. Энэний эсрэг би дуугарна шүү” гэж хэлсэн байх юм. Энэ бол Х.Нямбаатарыг үгнээс нь зөрөөд байвал яахыгаа сануулсан анхааруулга төдий байсан бололтой. Одоо Х.Нямбаатар Аса-гийн үгнээс гаралгүй, намаа бутаргах ажилд идэвхийлэн зүтгэж хагалж, бутаргаж явна.

Энэ бүхнээс дүгнэхэд Х.Нямбаатар бол яалт ч үгүй Арчилсан намын тавиул, Д.Дагвадоржийн дохио зангаагаар хөдөлж, тэднээс тэжээгддэг нэгэн бололтой. Саяхан Д.Сумъяабазар тэргүүтэй хэсэг хүн Нийслэлийн МАН-ын Бага хуралд квотоор хүмүүс шургалж, намыг буснуиалах гэж гэх сүржин мэдэгдлийг хийсэн. Намын дүрэм журмаа уншаагүй, уламжлалаа мэдэхгүй хэтэрхий болхи тэр мэдэгдлийн эхийг зохиогч нь Х.Нямбаатар байжээ.

Х.Нямбаатар гүжир дайралт зохион байгуулж суухдаа МАН-ын удаа дараагийн Их хурал, нийслэлийн Бага хурлуудад квотыг хэрхэн олгож, хэн хэнийг оруулж байсныг огт хэрэгсээгүй агаад зөвхөн л нам дамнасан бүлгийнхээ даалгаврыг биелүүлэхийг улайран зүтгэснээс ноцтой алдаа гаргасан юм.

М.Болд

Shuud.mn


URL:

Нэр: Иргэн Огноо: 22 May 2018

Садан төрөл,Ангийн хүүхэд, байрны хүүхэд, лагерийн найзууд, клубын найзууд гээд л явчуул монголд бие биенээ сайн мэддэг, дэмжиж тулах юм зөндөө л байдаг ш дэ. Ямар дайн байлдаантай газрын дайсан энэ тэр биш, юунд ингэж хардаж сэрдэж, хошин таавар бичиж байдгын.
Монголчуудын энэ намаар хуваагддаг солиорлыг л болимоор байхын.
Бичигч Болд бээр тунчиг тахиан тархитай хүн болой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.