Өмнөд Солонгост хлорын хий алдагдсаны улмаас 13 хүн эмнэлэгт хүргэгджээ

15266154465afe4d9675da4Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Улсан хотын нэгэн химийн үйлдвэрт хлорын хий алдагдсаны улмаас үйлдвэрийн 13 ажилтан хордон эмнэлэгт хүргэгдсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Энэ хэрэг орон нутгийн цагаар өчигдөр өглөөний 10:00 цагийн үед Улсан хотын “Hanwha Chemical” химийн үйлдвэрт болсон байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүст амьсгал давчдах, хамраас нь нус гоожих, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

Урьдчидсан дүгнэлтээр, нөөцийн сав руу хлорын хий дамжуулдаг хоолой хагарсны улмаас энэ осол болсон бололтой. Холбогдох албаны хүмүүс чухам яг ямар шалтгааны улмаас хлорын хий алдагдсаныг олж тогтоохоор ажиллаж байна гэж эх сурвалж мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.