Ховдын “Нисдэг ноён” төсвийн мөнгөөр туйлсаар байх уу

15266223055afe6861b9fabНэг жилийн дотор дэлхийн 15 гаруй орноор 110 хоног аялж, гурван хоног тутмын хоёрыг нь Улаанбаатарт эсвэл гадаадад зугаалан Монгол улсын дээд рекордыг тогтоож “Нисдэг ноён” алдрыг нэгэнтээ хүртсэн Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог он гарсаар сар бүр багадаа 3-4 удаа нийслэл хот руу үүргэвчтэйгээ зугаацсаар байна. Намын хурал нь болж шинэчлэгдлээ л гэсэн шинэ удирдлагууд нь одоог хүртэл толгойг нь илж аялуулсаар, бодвол учраа олж чадахгүй яваа бололтой.

Оны өмнө Д.Галсандондогийг “Нисдэг ноён”, “Үүргэвчтэй ноён” хэмээн цоллож, улс даяараа хүчтэй шүүмжлэл өрнүүлсэн ч алдаа мадагаа залруулаагүйгээр үл барам рекордоо шинэчлэн тогтоох гэж буй  мэт төсвийн мөнгөөр туйлсаар байна.

Ажил хийдэггүй, аялж зугаалахаа өмнөө барьсан Д.Галсандондогийн ажилд иргэд болоод намын нөхөд нь МУУ дүн тавьж, Засаг дарга, МАН-ын даргын “хос далавч-ийг нь “тасадсан” ч Засаг ноёны сэнтийгээ хамгаалж үлдэхийн тулд долоо хоног бүр Улаанбаатар руу нисч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЕНБД “бараалхдаг”  тэд нь ч гэсэн хамгаалсаар өнөөдөр ч ЗАСАГЛАСААР, НИССЭЭР өдийг хүрлээ.

Ер нь ажиглаад байхад Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн өндөрлөгүүдийн Ховдын иргэдтэй хийсэн уулзалтын танхимыг төрийн албан хаагчдаар дүүргэж, төрийн албан хаагчид, хамтран дэмжигсдээрээ өөрийгөө магтуулж, үлдсэн хоёр жилийн хугацаанд нь ажиллуулах хэрэгтэй, ажил хийдэг хүн Д.Галсандондогоос өөр байхгүй гэдгийг амны уншлага шиг захиалгаар хэлүүлдгийг нь түүний итгэл анд нь дотны найздаа ам алджээ. Харин өөрт нь таалагдаггүй иргэнийг төрийн цагдаагаар уулзалт бүхнээс хөөлгөж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хааж боодог айхтар дарангуйлагчаас ард түмэн залхаж байна. Тухайлбал иргэн н.Чинбат гэдэг хүнийг цагдаагаар бариулж 3 удаагийн уулзалтанд оруулалгүй саатуулсан ажээ.

Өнөөдөр нийгэмд шийдлээ хүлээж буй олон асуудал байхад түүний гарц, гаргалгааг хайх бус нийгмийн сүлжээгээр дургүй хүнээ “намнаж” хариу тайлбар хийхээс өөр ажил хийхгүй байна.

 “Нисдэг ноён” Д.Галсандондог Ховдын ард түмэнд хоноцын сэтгэлээр хандаж, өнөөдөр ид бүтээн байгуулалт, хот тохижилт, цэцэглэлтийн ажил хийх цагаар ээлжийн амралтаа аваад “Нисдэг ноён” Улаанбаатар хот дахь гэр рүүгээ арилаад өгчээ. Д.Галсандондог Ховдын “эцэг” байтал ард түмэнд “хойд эцэг”-ийн сэтгэлээр хэдий болтол хандах вэ?

Иргэд ажилгүй, орлогогүйн дээр малчид, тариаланчид ган, зуд, салхи шуурганд өдөр шөнөгүй нүдүүлэн ажиллаж, хөдөлмөрлөж байхад,  НОЁН Д.Галсандондог Улаанбаатар хот дахь гэррүүгээ зугтааж, паартай байшин, паалантай жорлондоо тухлан, амарч зугаалж, магадгүй төсвийн мөнгөөр гадаадын хэдэн ч орноор зугаалахаар төлөвлөснийг таашгүй юм. НИСДЭГ НОЁН”Д.Галсандондогийг Засаг дарга байсан цагт Ховдын хөгжил цэцэглэлтийн талаар ярих нь илүүц биз ээ.

Ард олныхоо дунд орж ажилладаггүй, тэнгэрийн амьдралтай алсын зайны удирдлага шиг нисдэг ноён хэзээ ухамсраараа Ховдын ард түмний сонголтыг хүндэтгэж өөрөө “явах”  эсвэл “нийгмийн хүлээлт” гэж нэрлэгдээд буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэзээ явуулах вэ гэсэн хүлээлт Ховдын иргэдийн ЧИН ХҮСЭЛ нь болоод байна.

Zaluu.com


URL:

Tags:

Нэр: zochin Огноо: 18 May 2018

ene zasag noyon gishuun Byambatsogt geed Xovdiinhon chine bugd ninja bolchihson hotoos hol bolhoor turiin ajil hiideggui nutag usaa huuli busaar uhaj amidardag huuligui gazar chine l end bnaleedee bugd l Byambatsogtiin hamaatan hamgaaltand bdg gej yarisan huuli zurchsun nuhduud bdgiin bnalee litsenztei kompaniud ochhoor barij zodno deeremdeed huuguud yavuulna bid nart huulu uilchlehgui l gesen nuhud bdgiin bnalee

Нэр: zochin Огноо: 18 May 2018

sayahan surgalt yavuulaad zasgiin gazriin togtooloor avsan litsenztei komoanii hashaag nuraa gej ene zasag noyon uureg ugsun bnalee yag hajuud ni AMG-t alban yosnii burtgelgui 3-4 jil uil ajillagaa yavuulj bgaa Nariin dav nertei gazart bgaa teselgee hiideg hyataduudiig litsenztei gej huurch avaachij ajluuldag bichil uurhaigaa hamgaalj bgaa ni ter

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.