ДЕБААТ: МОНГОЛЧУУД ИЛЖИГ МѲН ҮҮ!

Номын мэтгэлцээнд оролцож байгаа ноёд, хадагтай та бүхний амрыг асуун мэхэсхийе! Энэхүү ялдамд, хариугүй гарах гэж байгаа шинэ ондоо аз жаргалтай, эрүүл, энх тунх байж, тогтсон сайхан амьдралаа галын дѳл шиг хѳгжѳѳн бадрааж явахын ѳлзий тэгш ерѳѳлийг ѳргѳн барьяа!
Миний зүгээс номын дебаат тѳгсгѳлийхээ шатанд гишгэсэн гэж үзэж байгаа, учир нь цаашид хѳндѳгдѳх сэдэв нь урлаг, спорт, эр эм хүйс гээд миний ѳчүүхэн мэдлэгийн хүрээнээс халин гарах чигтэй тул азная гэж бодлоо.
Ямарч бүтээлийг удаан хэлэлцэж болно байх л даа, тиймээс харин дебаатийг хэн нэгэн нь ацаглаад тухайлбал МОНГОЛ ҮНДЭСНИЙ НААДАМ ҮНЭХЭЭР ДАЙН ЮМУУ ч гэдиймүү, эсвэл СЕКСИЙН ХУВЬСГАЛ …ер нь л дурын сэдэв аваад ярих, мэтгэлцэх талбар, боломжийг нээлттэй орхилоо. Энэ удаад МЭДРЭМЖ, УХААН, МЭДЛЭГ, ОЮУН, УХАМСАР гээд психосудлалын үндсэн асуудлуудад бүтээлийг туурвигч маань ямар замбараагүй, салан палан байдлаар, яаж хѳнгѳн хандсаныг шүүмжлэх оролдлого хийе гэсэн юм.

ОЮУНЫ МЭДЛЭГ нь түрүүнд дурдагдсан ойлголтуудад зѳв хандахаас ихээхэн шалтгаалах нь ойлгомжтой. Монголчууд УХААН ҮГҮЙ хүмүүс хэзээ ч байгаагүй, одо ч УХААН ҮГҮЙ ард түмэн биш! Хэрэв монгол хүн илжиг шиг мулгуу тэнэг гэдгийг алив нэг сургааль ѳмнѳѳ барин хаалт хийж,  хэн нэгэн доктор хэмээгдэгч батлахыг оролдвоос би эсэргүүцнэ. Үгийн агуулгын цаана ухагдахууны гарвал агуулга гэж байдгийг мэдээгүй, мэдэхийг хүсээгүй эсвэл мэдсэн ч ойшоогоогүй, ач холбогдол ѳгѳѳгүй юм байна гэж ойлгоно.

Юуны ѳмнѳ дээрхи ойлголтууд гүн ухааны гэхээсээ СЭТГЭЛ СУДЛАХУЙН УХААНы ойлголтууд гэдгийг хэлье! Суурь шинжлэх ухаануудын хүрээнд эргэлдээд олигтой юм гарахгүй л дээ, тодорхой шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал гарвал агуулга нь бас тодорхой гарч ирнэ. Биолог, физиологийн үндсийг нь харах хэрэгтэй юм. Хэрэв сэтгэл судлалар оролдох зав, боломж олдоогүй бол аван саван монголчууд УХААН ҮГҮЙ гэх нь зохисгүй араншин гэмээр ч юмуу. Хувь руу ялимгүй ѳнгийсэнд ѳршѳѳгѳѳрэй. Монголд СЭТГЭЛ СУДЛАХУЙ ирээгүй болохоор бүдүүлэг харанхуй монголчуудтай УХААНЫ тухай ярьснаас УХААН ҮГҮЙ тухай ярьсан нь дээр гэсэн байдлаар хандах нь нэг талаас бүтээлчийн эмоци юмуу эсвэл уншигчдыг татах гэсэн сенсаци хандлага гэж ойлгож болох авч бүх хүн тэгж ойлгох уу даа гэдэг дээр эргэлзээтэй. Молор докторын Бѳѳ, Буддын ухаан гэсэн УХААН ҮГҮЙГ хѳѳн зайлуулчихвал монголчууд мэдлэгтэй ухаантай болчихно гэсэн логок нь УХААНЫ тухай тодорхой шинжлэх ухааны нээлтүүдийг сѳхѳж хараагүйн уршиг байх. Буддын шашин нь УХААН ч, СОЁЛ ч гэдгийг мэтгэлцээний явцад сүлжээний андууд нотлоод тавьчихлаа шүү дээ. Энд доктор Жаргал, шашин судлаач Нямсамбуугийн нотолгоонууд тун үнэмшилтэй боллоо. Доктор Молорын Орос орныг аварсан гэж магтаад байгаа Ленинээс ѳмнѳ, оросоор дамжуулан монголчуудад гэгээ ѳгсѳн гээд байгаа Марксаас ѳмнѳ, бүр 3000 жилийн тэртээ монголчуудын ухаан байсан гэдгийг антропологийн судалгаанууд  баталдаг. Одоо ч малтлагууд сонин гойд зүйлсийг нээсээр байна. Гагцхү онолын мэдлэгийг УХААН гэх нь хангалтгүй, тархинд бас УХААН байдаг гэдгийг ойлгочихвол УХААРАХАД дѳхѳмтэй байх.. Бүх үндэстэнд УХААН бий, гагцхүү монгол УХААНЫ ялгаа нь УХААН байгаа гэдгээ мэддэг мэдэрдэг, инстинктээрээ хэрэгжүүлсээр ирсэнд  оршино.

Андууд мэддэг тухайгаа мэддэг, мэддэг гэдгээ мэддэггүй, мэддэггүй гэдгээ мэддэг, мэддэггүй гэдгээ мэддэггүй хүмүүсийн тухай араабын цэцэн үгийг хэлэлцүүлэгт оруулсан харагдсан. Сүүлийх нь ИЛЖИГ бѳгѳѳд хѳѳн зайлуулвал зохилтой гэж араабууд ярьдаг гэнэ. Монголчууд эртнээс мэддэг тухайгаа мэдээд зогсохгүй үргэлж мэдэрсээр ирсэн нь одоог хүртэл Бѳѳ байгаагаар нотлогдоно. Монголчууд ямартай ч ИЛЖИГ биш ажээ. УХААНы энтогенийн үндэслэлийг ярихын ѳмнѳ Дэлгэр андад амалсан ёсоороо МЭДРЭМЖ гээчийн тухай хэдэн мѳр ѳлгѳе!
МЭДРЭМЖ
Aesthesae, sensus. Mонголчууд эстези гэж ярьж бараг хэвшиж байсан, 2004 оны эмнэлзүйн нэр томъёог цэгцлэхэд МЭДРЭМЖ гэдгээр тогтсон байгаа. анг. sense немц. der Sinn.

Психологи, социологийн нэр томъёоны нэршлүүдийн утга нь суурь ухаануудын нэр томъёоны content түшиглэн тогтоосон байдаг. Үгийн талаар гэвэл товчдоо иймэрхүү. МЭДРЭМЖ гэгдэх ухагдахууны энтогенийн үндэслэлийг тархи судлалын үүднээс тайлбарлах нь учир дутагдалтай. Молор доктор тархи судлалын бүтээлээс иш авсан нь дутуу алсан могой шиг болгосон байна лээ. Харин МЭДРЭМЖ БОЛ ТАРХИНД ЯВАГДДАГ гэсэн нь зѳв хандлага. Мэдрэмжийг ЭСТИОЗОЛОГИ буюу мэдрэхүйн судлалын үүднээс тайлбарлавал этиологийн үндэслэл нь сайхан гарч ирэх боломжтой юм. Түүгээр дамжин энтогенийн үндэслэлд хүрч чадвал МЭДРЭМЖ гэж чухам юу вэ, яагаад УХААНЫ суурь байдаг юм бэ гэдгийг тѳвѳггүй ойлгох болно. Мэтгэлцээнд академик илэрхийлэл хэргэлэх, учир зүггүй эх үүсвэр дурдахад тун дуртай биш, Молор-Эрдэнэ доктор иймэрхүү стилээр бүтээлээ туурвисан нь харин таалагдсан шүү. Гэхдээ заримдаа эх үүсвэр дурдах юмуу, онолын тодорхой үндэслэл баримтлах зайлшгүй шаардлага гарч ирээд байна. Эх үүсвэр гэхээр голдуу Фройдийн Зүүдний совин, психоанализ, Тотем ба Табу ШУ бүтээлүүд, зарим барууны социологчидын үзэл баримтлалыг ашиглалаа.
Зѳн билгийн мэдрэмж эртний монголчуудад байсан баримтууд байдаг. Энэ их учиртай. Араатан амьтан ХҮН болох агшнаас ѳнѳѳдрийг хүртэлхи үйлдлүүд бүгд архивлагдаж, үеийн үед, үе дамжин ѳвлѳгдѳж ирснийг агуу Фройд анх нээсэн. Тэр олон жил нялхсын мэдрэлийн эмч, мѳн сэтгэл мэдрэлийн клиникийг удирдах явцдаа энийг хѳдѳлшгүй нотолсон. Сэтгэцийн дутагдалтай хүмүүсийн яриа Тотэм, табу тэрнээс ч ѳмнѳх үеийн мифтэй яг таг тохирч байгааг ажигласан нь нээлт хийх шалтаг болсон байдаг. Agnesae буюу мифийг унших, ойлгох ямарч чадваргүй сэтгэцийн тѳрѳлхийн гажигтай хүмүүс дээр хийсэн туршилт амжилттай болсон байдаг. Тэр их мэдээллийг хадгална гэхээр хүний тархи хамгийн хүчтэй компютрээс ч хэдэн мянга, магадгүй хэдэн сая дахин их багтаамжтай болох нь ойлгомжтой байна. Гэхдээ ихэнхи мэдээллийг гээж байдаг нь тун харамсалтай. Тэр мэдээллийг хадгалсан мэдрэлийн эд эсүүдийг нийтэд нь sensus буюу мэдрэмж гэдэг. Sensus нь АМЬ гэсэн ойлголтоос ангид юм. Хүний амь тархины цусанд байдаг бол мэдрэмж бѳѳмѳнд байдаг. Тархины цусан хангамжийг зогсооход, эсвэл гол судсыг таслахад хүн 3 сек. дараа agonal байдалд ордог. Хонь ѳрлѳж алах нь ийнхүү МОНГОЛ УХААН. Монголчууд, тархинд очих цусан хангамжийг зогсооход амьтан 3 сек дараа үхнэ гэдгийг маш эртнээс мэддэг байсан гэсэн үг. Гэтэл мэдрэмжээ хүн алдаад хэдэн жилээр ч унтаа байдалд амьдарч болно. 27 жил унтаад сэрсэн хүн байдаг. Ухаан алдах бол тэс ѳѳр асуудал. Молор доктор энэ 2 зарчмын ялгаатай үзэгдлийг холиод дараа нь хутгачихсан байна лээ! Уг нь мэдрэмжээ алдан унтах нь, шѳнѳ унтаад босохоос ялгаатай зүйл л дээ, яагаад гэвэл шѳнѳ унтсан хүний мэдрэмж ажилласаар л байдаг. Харин agnosae байдалд унтаж байгаа хүн зүүдлэхч үгүй, мэдрэх ч үгүй. Нэршлийн алдаа.

МЭДРЭМЖ хүн амьтан, ургамал тэр бүү хэл электронон тѳхѳѳрѳмжид ч байдаг, хаа сайгүй тохиолддог зүйл. Хулгана зудтай жил хѳеѳ ихээр хураадаг. нохой газар хѳдлѳхийн ѳмнѳ улин хуцдаг, вансэмбрүү уулын дээд биенд ургадаг г.м.Гагцхүү үйлчилгээний хүрээ, хүч далайц, дотоод бүтэц …гээд физик үзүүлэлтээрээ ялгагдана. Амь бол тэр бүхэнд байдаггүй гээд их юм бий л дээ. Зарим нь холихын аргаггүй, холивол алдаанд хүрч болох юмнууд ч байдаг л байх.
УХААН
Мэдрэмжийг хѳрс гэвэл УХААН нь түүнээс үр нь соёолж ургасан гайхамшигт мод. Организмд эд эсүүд задрах, эвлэлдэн нэгдэх процессийг метаболизм гэдэг. Задрахыг нь катаболизм, нэгдэн синтез болохийг нь анаболизм гэдэг. Биологийн хувьд бүх эд эсүүд ийм урвалд орох боломжтой. Хүний биед задраад эргэн нэгдэл явагддаггүй цорын ганц тѳрѳл бѳѳм бол МЭДРЭМЖ. Тиймээс ч алдагсан мэдрэл дахиж тѳрдѳггүй байна. Мэдрэлгүй, мэдээгүй болсон хуруу хэзээ ч мэдээ орохгүй, гэхдээ бас цусан хангамж байгаа тохиолдолд үхжихгүй. Мэдрэмжийн эс задарч ялгаран гарсан energae бол УХААН. Задраагүй хэсэг нь anergae буюу БИТҮҮ УХААН. Монголчууд бас битүү ухаантай хүмүүс, илжигнүүд хараахан биш хэ.хэ. УХААН гэхдээ БИТҮҮ. Молор доктор ДАЛД УХААН БУЮУ УХААН ҮГҮЙ гэсэн байна лээ. хэ.хэ. УХААНы эд эсүүд хичээл, давтлагын хүчээр дахин задралд орж ОЮУН УХААН үүсгэдэг. Задраагүй ухааныг ИНСТИНКТ гэдэг. Ухаан нь барууны intelekt-тэй агуулгын хувьд ойртож очдог. МЭДЛЭГ бол тусгал, УХАМСАР бол ухааны ба ухаангүйн үйлдэл,Бѳѳ далд ухаанаас, шашин оюун ухаанаас гарвалтай юм. Амьтас ганц дан инстинкттэй биш бас хамгийн бүдүүлэг тѳвшингийн ухаантай.

Хүний 5 мэдрэхүй дээр сүүлийн үед инстинктээр ѳдѳѳгдсѳн 6 дахь мэдрэхүй, биоэнергээр ѳдѳѳгдсѳн 7 дахь мэдрэхүйн тухай эрдэмтэд судалгаа хийж танин мэдэхүй рүү давшсаар л байна.

Маш их зүйл байгаа боловч миний чадвар муутайгаас шалтгаалан багтааж чадсангүй. Бас хэмжээг танах гээд контекстээс нь салгачихсан юмнууд гарах бол андууд болгооно биз ээ! Миний зүгээс үзэл бодлоо илэрхийлэх сүүлчийн боломж энэ,  тэхээр  андууд тогтон үзэж санаагаа чѳлѳѳтэй уралдүүлна уу! Баярлалаа!

И.Цэрэнхүү


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.