Д.СУГАРЫН ОРОНД Ш.СОЛОНГЫГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

olloo_mn_1526866784_7b115a50178df95cfec3c9adfbcd38e7Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байгаа. Хугацаа нь дуусгавар болсон гишүүдийн нөхөн томилгоог хэзээ хийх бол гэсэн хүлээлт байгаа юм.

Дөрвөн гишүүний дотор эрүүгийн хэрэгт олон жил холбогдож яваа Д.Сугар байгаа бөгөөд тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Цэцийн гишүүнээр буцаж томилогдох хууль эрхзүйн үндэслэл байгаа. Гэхдээ би болохгүй. Та нараас залхаж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл түүний оронд томилогдох хүн нь хэзээний тодорхой болжээ. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлэхээр болжээ.

Ийнхүү Ерөнхийлөгч болон УИХ-ын даргаас цэцэд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулсан бөгөөд өнөөдөр МАН-ын бүлгээр хэлэлцүүлэх сураг байна.


URL:

Нэр: Зочин Огноо: 21 May 2018

Өвөрмонголоос ирсэн энэ хужаа хүүхэн мундаг өндөрт байна даа. Зөв юм болов уу даа.

Сэтгэгдэл бичих