“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээ

ad3c4e6483952b5265a47e3d7488566d_5905Шөнийн цэнгээний газар “сэлэм” барин зодоон цохион хийснээрээ “сэлэм” хэмээх хочтой болж, нийтэд танигдсан С.Бямбацогт өнгөрсөн дөрөвдүгээр сард хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан билээ.

Тэрбээр дөрвөн хүнтэй хамтран хар тамхи бусдаар хууль бусаар дамжуулан хилээр оруулж ирэн, зарж борлуулж байхад нь Хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нар илрүүлэн баривчилсан юм.

Тус хэрэгт Хар тамхитай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэж, зарим хүнийг цагдан хорьж байгаа. Харин энэ сарын 15-нд шүүхээс С.Бямбацогтыг дахин нэг сараар хорих хугацааг нь сунгажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.