БААБАР: Хэрэв “Оюу Толгой” зогсвол эмч, багш нар цалингаа нэмүүлэх биш, бүр цалингүй болно

21106

“Монголын Эдийн засгийн чуулган 2018″-д илтгэл тавьсан нийтлэлч Баабарын онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

  • 1996 оны байдлаар улсын нийт нөөц зургаан сая ам.доллар л байсан. Тухайн үед реформ хийх шаардлагатай байсан хэдий ч хэн ч дуугарахгүй байсан. Тэр реформыг хийсэн “мангар” хүн нь би болж таарсан.
  • Монголын төр зүтгэсэн хүндээ харш байдаг.
  • Жоом утсгаж байна гээд гэрээ шатаах, шударга байна гээд улс орноо самрах хоёр адил утгатай.
  • Оюутолгойг бид өөрсдөө нээсэн юм биш. Гаднын мэргэжилтнүүд нээж өгсөн. Хэрэв  нээгээгүй байсан бол газар доороо амар тайван байх байсан. Оюутолгой нээгдсэн үеэс л  хэрүүл эхэлсэн.
  • Тэр үед манай улсын үндэсний нийт үйлдвэрлэл ердөө нэг тэрбум ам.доллар байсан. Харин Оюутолгойн ачаар 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаад байна.
  • Монгол орон байгалийн баялагаар баян. Баялагаа зөв ашиглавал Монгол орон дэлхийн хамгийн баян улс болох боломжтой.
  • Манай иргэдийн дийлэнх нь Оюутолгой биднийг шулж байна. Оюу толгойгоос болж хэзээ ч төлж дийлэхгүй өрөнд орсон зэрэг ойлголтод автжээ. Харин Оюутолгой 2017 онд хүртэл 7.7 тэрбум ам.долларыг Монголын банкуудаар дамжуулан оруулж ирсэн.
  • Оюу толгой жилд Монголд үлдээж буй мөнгө нэг тэрбум ам.доллар болж байгаа. Энэ нь төрөөс цалинждаг 187 мянган албан хаагч, тэтгэвэр авдаг 387 мянган хүний орлоготой дүйж байна.
  • Хэрэв “Оюутолгой” зогсвол эмч, багш нар цалингаа нэмүүлэх биш, бүр цалингүй болно.
  • Төгрөгийн ханш их савалдаг болохоор долларт шилжүүллээ. 2500-аар үржүүлээрэй. Нэг их наяд гэдэг бол ардаа 12 тэгтэй тоо шүү.
  • Одоо “Оюутолгой”-д 300 орчим шалгагч ажиллаж байгаа.
  • Оюутолгойн гэрээ буруу болсон гэх юм. Гэрээг хэн бүрэн уншиж, аль заалт алдаатай болсон юм бэ.
  • Миний таамаглаж байгаагаар манай улсаас Оюутолгойн гэрээг бүтэн уншсан хүн бараг байхгүй байх. Уншсан ч ойлгосон уу.
  • Хэн Оюу толгойг алдагдалтай болсныг баталсан юм бэ?
  • Ямар ч өр зээл тавилгүй, нэг ч төгрөгний гаргалгаагүй гэрээ байгуулсныг олон улсын мэргэжилтнүүд ярьж байсныг мартчихсан уу?
  • “Оюутолгой”-н 34 хувийг зээл тавьж авснаа мартсчихсан уу? 34 хувийг тогтоосон хүмүүс одоо Оюутолгой дээр шалгалт хийгээд явж байгаа.
  • Дубайн гэрээ ердөө ч нууц байгаагүй. Харин ч нууц биш байлгахын тулд дэлхийн санхүү бизнесийн төв болсон Дубайд гэрээ байгуулсан. Энэ нь гаднын бусад олон хөрөнгө оруулалтыг татах зорилготой байсан.
  • Монголд хөрөнгө оруулачихаад эцэст нь хөөгдөөд гардаг юм байна гэдгийг бид зарлаад байна.
  • Монгол гэж хамтарч болдоггүй, хөнтөрч болдоггүй. Нөхөрлөж болдоггүй, нурааж чаддаг л улс боллоо. Нураагчдаас өөр хөдлөх хүчингүй болсон энэ цогцсыг яаж аврах вэ?
  • 15 жилийн өмнө ердөө ганцхан тэрбум долларын орлоготой, хэрүүл уруулгүй, амар жимэр амьдарч байсан бид Оюутолгойг хаалаа гээд өлсөж үхэхгүй.
  • Бидэнд өнөөдөр мөнгөнөөс илүү дутагдаж байгаа зүйл бол ухамсрын шанаа. Тэнэг хүн бусдын доог тохуу болж байгаагаа мэддэггүй шүү дээ.
  • Үй олон бэртэгчдийн дундаас би энэ үгийг хэлж байна.

URL:

Нэр: Anonymous Огноо: 23 May 2018

Shagarai tarxi ygaagcha

Нэр: 3n9ct5mwn9cwntctvbyb3vebce Огноо: 14 August 2018

Title

[...]Sites of interest we’ve a link to[...]

Нэр: arsenal drakt med trykk Огноо: 11 September 2018

thnx for sharing your well put together websites.
arsenal drakt med trykk http://www.nottheitgirls.com/arsenal-jd35.no

Нэр: Billige chelsea fodboldtrøjer Огноо: 11 September 2018

Great Web site, Keep up the good job. Regards!|
Billige chelsea fodboldtrøjer http://www.crimsontee.com/chelsea/matic-troeje-2016-93992/

Нэр: maglia liverpool Огноо: 11 September 2018

Terrific Website, Preserve the fantastic work. Many thanks.|
maglia liverpool http://www.haeroo.com/tag-liverpool/

Нэр: Arsenal tröja Огноо: 11 September 2018

Incredibly individual friendly website. Enormous info available on few clicks on.
Arsenal tröja http://www.afterglowvp.com/Arsenal-fotbollstroja-p-256700.cfm

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.