Орон гэргүй болсон дөрвөн өрхөд гэр олголоо

21109

Энэ сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд  дөрвөн айлын угсармал орон сууц галд өртөж, дөрвөн өрх орон гэргүй болсон байна.

Галд өртөж орох оронгүй болсон эдгээр иргэдийг орон гэртэй болгох аяныг аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд санаачлан өрнүүлжээ.

Энэхүү аяныг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат дэмжин дөрвөн өрхөд гэр олгосныг УИХ-ын гишүүний зөвлөх Л.Баяртулга болон аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар гардуулан өгсөн юм.

Мөн энэ үеэр Шаамар сумын Дулаанхаан тосгоны иргэн М.Ганбаатарын гэр бүлд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс  иж бүрэн таван ханатай гэр, гутал хувцас, ахуйн бараа, бусад хэрэгслийн хамт гардуулан өглөө гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.