Ноён уултай холбоотой шүүх хурал 39 дэх удаагаа хойшиллоо

21119

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр, Ноён уулын шүүх хурал өчигдөр болох байсан ч дахин хугацаагүйгээр хойшилжээ. Энэ удаагийн шүүх хуралд Ашигт малтмалын газрын тосны газрын /АМГТГ/ Кадастрын алба гомдолтой гэж үзэн шүүх хурлыг дахин хугацаагүйгээр хойшлуулсан байна. Ноён уултай холбоотой шүүх хурал 39 дэх удаагаа хойшилж байна. Ашиг хайгчдын золиос болох аюул нүүрлэсэн, түүх дурсгалын тээгч энэхүү бүс нутагт, ард түмний дуу хоолой, эрхэм түшээдийн оролцоо нэн чухал байна” гэж  “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний гишүүд шүүх хурал хойшилсны дараа мэдэгдлээ.

Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих