Г.Бямбасүрэн: Э.Эрдэнэжамъян, Уламбаяр нар О.Баасанхүү гишүүний элэг рүү өшиглөж зодсон

21134

Өнөөдөр МАХН дахь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн талынхан хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн “Дээд шүүхийн хурлын танхимд манай намын дарга нэртэй яваад байгаа нөхдүүд УИХ-ын гишүүн О.Баасанхүү рүү дайрч давшилж, доромжилсон. УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж, зодсон ёс зүйгүй үйлдэл болсон. Энэ үйлдлийг манай намынхан жигшин зэвүүцэж байна. Э.Эрдэнэжамъян, Уламбаяр нар О.Баасанхүү гишүүн рүү дайрч давшилж, элэг рүү нь өшиглөж зодсон. Элгэндээ доргилт авсан учраас гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай болсон. Маргааш Солонгос явна” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.