1,7 сая гаруй толгой малыг вакцинжуулжээ

e3297ae4c61f82dd89f6ae3c6b48aebdӨнөөдрийн байдлаар Архангай аймгийн Хотонт, Өгийнуур/, Ихтамир сум, Өвөрхангай аймгийн Өлзийт, Зүүнбаян-Улаан сум, Төв аймгийн Жаргалант сум гэсэн нийт гурван аймгийн зургаан суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байсан. Тэгвэл үүнээс 3 дугаар сарын 24-нөөс Өвөрхангай аймгийн Өлзийт суманд хэрэгжсэн хорио цээрийн дэглэмийг цуцаллаа. Ийнхүү шүлхий өвчний тархалт хумигдсаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш хорио цээр бүхий сумдад өвчлөл нэмэгдээгүй, одоогоор гурван аймгийн таван суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Энэ сарын 9-нд ирүүлсэн мэдээгээр бол шүлхий өвчнөөс сэргийлэх 2018 оны хаврын вакцинжуулалт улсын хэмжээнд дунджаар 45 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, нийт 1,7 сая гаруй толгой малыг вакцинжуулаад байгаа бөгөөд вакцинжуулалтын явц Төв аймагт хамгийн өндөр буюу 86 хувь, Архангай аймагт 76 хувь, нийслэлд 74 хувь, Дундговь аймагт 68 хувьтай тус тус явагдаж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.