Э.Чулуунчимэг: Шинэ амьдралаа шинэ гэрт Шинээр эхэлж болоогүй юм байх даа

21166

Нийтийн дууны ганхашгүй хос гэгдэж байсан Болд, Чулуунчимэгийн гэр бүлийн салалт олны дунд шуугиан ч тарьж, хэл ам ч дагуулсан билээ. Найз нөхөр хоёр нь нэг гэрт орсон гэхэд итгэх итгэхгүй хүмүүс энэ тэнцүү байсан ч эрээн бараан амьдралд булавч бултайна, даравч далдайна гэгчээр мянга гүрийсэн ч эр хүний шинжгүй, өнгөнд хууртсан Залуу дуучин Болдын балаг илэрчээ. Охин үрээ өнчрүүлж, эхнэрийнхээ сайн найзтай ангийн найзын харилцаатай гэсэн далбаан доор хүү хүртэл төрүүлж авсан Болд, Мөнгөнцэцэг нар ч найзынхаа цэцэг шиг охиноос, найраг дууны ертөнцөөсөө эмээлгүй гэр бүл болсон нь хар цагаанаар мэдэгдэх болсон. Олны хэл амыг баталж, шүлгийн мөртүүдээр үнэнийг дэлгэдэг дуучин Чулуунчимэг сайн найз, хайрт хань хоёртоо дахин шүлэг тэрлэжээ.

Өргөн түмнийхээ хайр хүндлэлээр

Өрдөж босгосон гал голомт

Үр хүүхэд, өргөө гэр

Ая дуу, амжилт бүтээл

Алив бүхнээ золиослоод

Алагхан үрээ хөтөлж гараад

Бардам зангаар зориг асаагаад

Бүхнийг шийдээд явсан минь үнээн

Анхнаас нь хамтдаа бүтээлцэж

Амьдарч байсан өргөө гэрт минь

Унтаж байсан орон дээр минь

Үр хүүхдийн минь ч өрөө шкафанд

Хооллож байсан тогоонд минь ч

Хөтлөлцөөд сууж байсан буйдан дээр минь ч

Жаргал зовлонгоо хуваалцдаг гэж

Чин сэтгэлээсээ итгэж явсан

Амраг нөхөр минь анд найзтай минь

Амьдарч байгааг нүдээрээ харах

Алагхан үрдээ хал үзүүлэх

Зүрх зүсч өр эмтрэх юм…

Охины минь орон дээр хүүхдээ унтуулаад

Охины минь шкафанд хувцасы нь хийгээд

Охины минь аяганд хоолы нь идүүлээд

Охины минь орон зайг шинэ хүүхдээрээ нөхлөө гэж үү

Анд найзыгаа амраг нөхрөө

Нөхөрлөл амьдрал хоёроо

Үрэхгүй гэж өчнөөн тэвчсэн ч

Үнэндээ тэвчээр тасраад явсан ч

Шинэ амьдралаа шинэ гэрт

Шинээр эхэлж болоогүй юм байх даа

Яагаад заавал миний байсан гэрт

Яагаад заавал миний охины бүхэн дээр гэж…

Нэгэн цагт,

Хамгийн эрхэм нөхөрлөж байсан найздаа

Хамгийн итгэж ханилж байсан ханьдаа

Хатуу хорвоог зөөлөн туулах

Хамгийн сайхан бүхнийг хүсье дээ

Амьдрал гэдэг баян далайд

Ахиж битгий алдаарай даа

Аз жаргалын дээдийг

Ахин дахин хүсье дээ

Шинээр эхэлж байгаа уран бүтээлд чинь

Шижигнэсэн амжилтыг ч хүсье дээ

Анхны байсан бидэн хоёр шиг

Ард түмэн минь гэхдээ авах болов уу даа

Алтан сайхан тайзан дээрээ

Ард олныхоо хайранд өлгийдүүлж

Алаг хөөрхөн үртэйгээ амьдрахдаа

Хамгийн жаргалтай айл байсан юм шүү бид

Санаснаар болдоггүй хүний хорвоод

Салаалж явах л тавилан байж

Саад тотгор бүхнийг даваад

Сайхан амьдарна аа охин бид хоёр нь

Зүүдэнд минь ч ороогүй гэнэтийн учралаар

Зүрх зөргөө холбочихсон та хоёртоо

Тэгш дүүрэн сайхан бүхнийг ерөөе

Дахин харин би ам нээхгүй ээ

Дуу эгшгийн алтан тайзнаа

Дандаа л бид тааралдах болно

Хорин жилийн дараа ч охин үрийнхээ

Хуриманд зэрэгцээд суух өдөр ч ирнэ

Хүний хорвоогийн уужим уртад

Холбоотой л байна үүрд үрээрээ…

 

 


URL:

Нэр: cvcxvcv Огноо: 25 May 2018

Энэ Чулуунчимэг яавч мэдрэл муутай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.