ӨМНӨГОВЬ 21 АЙМГИЙГ ТЭРГҮҮЛЖ, МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ БОЛЛОО

21184

Өмнөговь аймаг 21 аймаг, нийслэлээс хамгийн өндөр үнэлгээ авч, Монгол улсын тэргүүний аймаг боллоо.

Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, МУ-ын эдийн засаг, нийгэмд 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр яам, аймгуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж, бусдаасаа өндөр үнэлгээ авсан гурван яам, таван аймгийг шагнаж урамшууллаа. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр 2017 оны нийгэм, Монгол улсын хууль тогтоомж төрийн бодлого, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай сайн хэрэгжүүлсэнийг  өндрөөр үнэлэн ӨМНӨГОВЬ аймагт  Засгийн газрын батламж гардууллаа.

ӨМНӨГОВЬ 21 АЙМГИЙГ ТЭРГҮҮЛЖ, МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ БОЛЛОО

ӨМНӨГОВЬ 21 АЙМГИЙГ ТЭРГҮҮЛЖ, МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ БОЛЛОО

ӨМНӨГОВЬ 21 АЙМГИЙГ ТЭРГҮҮЛЖ, МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ БОЛЛОО

ӨМНӨГОВЬ 21 АЙМГИЙГ ТЭРГҮҮЛЖ, МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ БОЛЛОО

ӨМНӨГОВЬ 21 АЙМГИЙГ ТЭРГҮҮЛЖ, МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ БОЛЛОО

ӨМНӨГОВЬ 21 АЙМГИЙГ ТЭРГҮҮЛЖ, МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ БОЛЛОО

Шагнал гардуулах ёслолын үеэр МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шагнал хүртсэн та бүхэндээ баяр хүргэе.  Засгийн газар 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан шагнал, хариуцлага хоёрыг хамт ярих ёстой гэж үзэн үйл ажиллагааны үр дүнгээрээ хангалтгүй дүн авсан хоёр яам, хоёр аймгийн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгоод байна. Засгийн газар 2017 онд улс орныхоо эдийн засгийн сэргээж, өсөлтийг бий болгох, хугацаат өр төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, банк санхүүгийн тогтлолцоог эрүүлжүүлэх, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн хангамж үзүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг сахиулахад гол анхаарлаа хандуулан ажилласан. Манай улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарлаа. 2018, 2019 онууд их бүтээн байгуулалтын жил байх төдийгүй бидний иргэдэд амласан амлалтаа биелүүлэх чухал цаг хугацаа юм. Иймд цаг алдалгүй томоохон бүтээн байгуулалтын ажлаа хийж, айл өрх бүрт үр өгөөжийг нь хүргэх нь бидний гол зорилго. Цаашид хүрсэн амжилтаа улам бататган ажиллахыг хүсье” хэмээлээ.

ӨМНӨГОВЬ 21 АЙМГИЙГ ТЭРГҮҮЛЖ, МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ БОЛЛОО

Ийнхүү Өмнөговь аймаг 2017 онд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлж, 21 аймаг, нийслэлийг манлайлж  шилдгээр шалгарсан юм.

ӨМНӨГОВЬ 21 АЙМГИЙГ ТЭРГҮҮЛЖ, МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ БОЛЛОО

ӨМНӨГОВЬ 21 АЙМГИЙГ ТЭРГҮҮЛЖ, МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ БОЛЛОО

ӨМНӨГОВЬ 21 АЙМГИЙГ ТЭРГҮҮЛЖ, МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ БОЛЛОО


URL:

Сэтгэгдэл бичих