Ташуурдахын оронд татаж унагах “дон”

15270715255b05432509927Монголын хөгжлийн хоцрогдлын шалтгаан нь засаглалын тогтворгүй байдал гэдгийг урд өдөр нь Эдийн засгийн форум дээр амтай болгон ярив.  Харин маргааш нь  буюу 23-ны өдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлэг хуралдаж,  Засгийн газрыг, тэр дундаа овоо хараандаа онилоод байгаа хоёр сайдыг огцруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана  гэж АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэв.

Манай улс төрчдийн ой санамж ийм ахархан болчихсон юм уу хаашаа юм, өчигдөр ярьсанаа маргааш нь мартчихдаг юм байна.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүр хадуурч дээрхи хоёр сайдыг Үндсэн хуулийн цэцийн  шийдвэрээр УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах боломжтой гэв. ҮХЦ-д хандах гээд байгаа шалтгаан нь энэ аж. Тийм нэг гарц гаргах гээд байгаа юмуу аль эсвэл боломж байж болно хэмээн тооцож байгаа юу.

Сөрөг хүчин гэхээр л огцруулах тухай ярьдаг байж болох уу. Ийм жишиг Монголын улс төрд хэв шинжит үйлдэл болж тогтож байна. Сөрөг хүчин гэдэг өргөн утгаараа улс орны эрх ашгийн төлөө хамтрах, хальтирахад нь  түшиж, хазайхад тулах хамтрагчийг хэлдэг баймаар. Гэтэл яахаараа нийтийн эрх ашиг бус, зөвхөн өрсөлдөгчийн нүдээр харж, өшөө хорсол ханхлуулахаа сөрөг гэж тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй. Бусдын жишгээр бол улстөрийн соёл, хэм хэмжээ гэж байдаг юм шиг байна лээ. Гадаад дотоод явж, туршлага их судалснаараа манай улс төрчид үүнийг гайхалтай сайн мэддэг байлгүй дээ.

Улс орны хэмжээнд хэдэнтээ засаглаж, юм үзэж нүд тайлсан намын хувьд АН-ынхан улс орны эрх ашгийн асуудлаар шинэ сэргэг шийдэл, хөгжлийн боломжит хувилбаруудын гаргалгааг олж, сөрөг хүчинтэйгээ “сөргөлдөж” байгаа бол гоё харагдах байлаа. Хэдий болтол нэг ийм огцруулах асууудлаар тулга тойрон цам харайх юм бэ.

Ардчилсан намынхан энэ хаваржин Засгийн газрын хоёр сайдыг эсвэл бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай ярил