ХҮҮХДҮҮДЭЭ БАЯРЛУУЛАХДАА ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ АНХААРААРАЙ

хүүхдийн баяр зурган илэрцүүд

1. Баярын өдрөөр хүн ихтэй газруудад хүнсний бүтээгдэхүүн худалдаалах тохиолдол олон байдаг. Тиймээс эцэг, эхчүүд баярын үеэр хүүхэддээ бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа найдвартай газраар үйлчлүүлнэ үү.

2. Боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн үзэж шалгах
3. Хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг шошгыг унших боломжгүй, эргэлзээтэй бүтээгдэхүүн сонгохгүй байх.
4. Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд гэхэд ойролцоогоор 50-80 гр сахар агуулагддаг бөгөөд энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай юм.
5. Амарханмуудах, хадгалалтыннарийнгоримшаарддагбүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээнь, бүржмэлчихэр, кремтэйнарийнбоовнытөрлийнбүтээгдэхүүнгэхмэт/
6. Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах,
7. Бялуу, хиам зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах.
8. Халууны улиралд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа удаан хугацаагаар хадгалахгүй байх.
9. Гудамж талбайд ил задгай, машины ард болоод худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх.Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бидний үр хүүхэд болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.
10. Хүүхдүүдийг хөдөлгөөнт автомат тоглоом дээр тоглуулахдаа аюулгүй байдлыг бүрэн хангуулах буюу хувь хүмүүсийн баталгаагүй, зориулалтын бус тоглоом дээр тоглуулахгүй байх.
11. Нарны хурц туяанаас хамгаалж, малгай, нарны хаалт тогтмол хэрэглэх, наршихаас хүүхдүүдийг хамгаалах.
12. Хүүхдийг гадаа тоглосны дараа болон гаднаас орж ирсний дараа даруй гарыг савандаж угаалга

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.