Г.Ганзориг: Монгол банкнаас бодлогын хүүгээ бууруулахтай зэрэгцэн арилжааны банкууд хүүгээ бууруулдаг

21283

Өнгөрсөн оноос эхэлж эдийн засагт эерэг дохио гарч эхэлсэн. Энэ нь хэд хэдэн шалтгаантай холбоотой. Тухайлбал манай улс 2015 онд 14.5 сая тонн нүүрс экспортонд гаргасан бол 2016 онд 25.8 харин өнгөрсөн онд 33.4 сая тонн нүүрс экспортонд гаргажээ.

Мөн ОУВС-аас манай улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн нь эдийн засаг сэргэхэд голлох нөлөө үзүүлжээ. Эдийн засаг ийнхүү сэргэж эхэлсэнтэй холбогдуулж Төв банкнаас  бодлогын хүүгээ бууруулж, эдийн өсөлтийг дэмжсэн бодлого барьж ажиллажээ.

Монгол банкнаас 2017 онд бодлогын хүүгээ нийт 3 нэгж хувиар бууруулсан. Төв банкнаас ийнхүү бодлогын хүүгээ бууруулахтай зэрэгцэн арилжааны банкууд ч хадгаламжийн хүүгээ бууруулдаг. Энэ үед иргэд ямар хадгаламжийн хэлбэрийг сонгох хэрэгтэй вэ гэдгийг эдийн засагчид ийнхүү зөвлөж байна.

2016 онд эдийн засгийн байдал тодорхой бус байсан. Иймд Монгол банкнаас 2017-2019 онд инфляцийг 8 хувиас дээшгүй түвшинд барих шийдвэрийг гаргасан.  Энэ зорилтоо ч барьж ажилласан. Харин цаашид бодлогын хүүгээ инфляцитай уялдуулж барих хэрэгтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна.

URL:

Сэтгэгдэл бичих