“Хүүхдийн мөнгө” авах ХҮСЭЛТ

31325

Хүүхдийн мөнгө олгох Ерөнхийлөгчийн санаачлага унаж, Засгийн газрынх дэмжигдэв.

УИХ Хүүхдийн мөнгийг энэ долоо хоногт хэлэлцэн батална. Ингнэснээр өрхийн амжиргааны бүртгэлд хамрагдсан хүүхдүүдийн 80 хувьд   олгох юм.   Энэ нь статистикийн газраас гаргасан тоогоор  Монголын нийт 1.1 сая хүүхдийн нэг сая орчим хамрагдахаар дүнтэй байна.

Хаврын чуулганы эхэнд хэлэлцсэн уг хуулийн төсөл УИХ-ын босго даваад хоёр сар хэлэлцэгдсэний эцэт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын өмнө Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөөр батлагдана.

Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох төсөл дэмжигдсэнгүй. Парламент энэ хоёр хуулийн төсөлд  “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” гэх урт нэртэй ажлын хэсэг  байгуулагдан Засгийн газрын төслийг дэмжсэн байлаа.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр “ 107 мянган хүүхэд үлдэж байна. 107 мянган хүүхдэд 12.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ мөнгө 50 ширхэг жипний мөнгө. Энэ жил 50 ширхэг жип машин худалдаж авахаа л больчих, хүүхдүүдээ мөнгө өг” гэсэн бол бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ОУВС-тай хамтарч ажиллах, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Дээр нь Япон, АНУ зэрэг бусад улс орнуудтай хамтарч ажиллаж байгаа. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгоно гэж энэ хүрээнд тогтсон. Хүрэлсүхийн Засгийн газар 60  хувийг 80 хувьд олгох зарчмын хэлэлцээр хийж оруулж ирж байна. Нөхцөл байдал сайжрангуут хэлэлцээр зөрчиж болохгүй. Хүсэлтээ гаргасан өрхийн хүүхдүүдэд өгөх санал гарсныг зөв зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс тогтоолоор хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах санал явуулна. Олон айл өрх хүүхдийн мөнгийг авах саналтай байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байгаа” хэмээх байр сууриа хоёр сар давтаж байгаа.

Тиймээс Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хүрээг нэмэгдүүлэх уг хуулийн төслөөр нийт хүүхдийн 80 хувьд олгоно. Харин уг 80 хувьд хамрагдахын тулд эхлээд Өрхийн мэдээл